Япон улсын нутаг дэвсгэрээс гидрат-метаны хоёр том орд олджээ. Энэ нь шинэ үеийн түлш хийдэг устөрөгчийн метан юм. Японы гурван том их сургууль болох “Mэйжигийн их сургууль”, “Tехнологийн их сургууль”, “Токиогийн их сургууль”-ийн эрдэмтдийн баг Япон тэнгис болон Агнуурын тэнгисээс дээрх ордыг олж илрүүлсэн байна. Орд илэрсэн дээрх хоёр газар хоёулаа Япон улсын газар нутагт харъяалагддаг аж. Одоогоор устөрөгчийн метаны дээрх ордуудыг олборлож болох эсэх талаар судалгаа шинжилгээ явуулж байна.
Япон улсын нутаг дэвсгэрээс гидрат-метаны хоёр том орд олджээ. Энэ нь шинэ үеийн түлш хийдэг устөрөгчийн метан юм. Японы гурван том их сургууль болох “Mэйжигийн их сургууль”, “Tехнологийн их сургууль”, “Токиогийн их сургууль”-ийн эрдэмтдийн баг Япон тэнгис болон Агнуурын тэнгисээс дээрх ордыг олж илрүүлсэн байна. Орд илэрсэн дээрх хоёр газар хоёулаа Япон улсын газар нутагт харъяалагддаг аж. Одоогоор устөрөгчийн метаны дээрх ордуудыг олборлож болох эсэх талаар судалгаа шинжилгээ явуулж байна. Дээрх багийнхан маш амжилттай буюу анхны оролдлогоороо ордуудыг нээж илрүүлсэн бөгөөд хэрвээ ордыг олборлож эхлэх юм бол Япон улс 100 жил түлшээр тасрахгүй. Эргэн сануулахад тус улсын томоохон баг өнгөрсөн жилийн гуравдугаар сард устөрөгчийн метаны хайгуул хийж байсан бөгөөд төдийлөн амжилт олоогүй юм.