Бага орлоготой хэдий ч сурлагын амжилтаараа тэргүүлж буй дотоодын их, дээд сургуулийн оюутанд Швейцарийн хөгжлийн агентлаг болон “Зориг” сангаас сургалтын тэтгэлэг олгох ёслол өнөөдөр МУИС дээр болно. Найм дахь жилдээ олгож байгаа уг тэтгэлэгт энэ жил 810 оюутан материалаа ирүүлснээс 70 оюутан шалгарсан байна.
Энэ хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн төдийгүй төрөөс олгож байсан зарим тэтгэмж зогссонтой холбоотойгоор урьд жилүүдээс харьцангуй олон оюутан хүсэлт гарган өрсөлджээ. Тэтгэлэгт шалгарсан оюутнуудыг мэргэжлээр нь ангилбал санхүү, эдийн засгийн чиглэлээр 15, нийгэм, хууль эрх зүйн чиглэлээр 14, геологи уул уурхайн чиглэлээр 4, инженерээр 6, анагаах ухааны чиглэлээр 15, утга зохиолын чиглэлээр 8, бусад чиглэлээр 15 оюутан шалгарчээ.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)