Боливийн радиогийн сэтгүүлч Якуйба ажлын байрандаа гэмт халдагад өртжээ. Нүүрэндээ баг зүүсэн дөрвөн эрэгтэй студид дайран орж ирээд сэтгүүлч Фернандо Видаль руу шатахуун цацаж, галдсан гэнэ. Өдгөө 78 настай ахмад сэтгүүлч ноён Видаль болон түүний хамтран ажиллагч нар хэдий амьд үлдсэн ч гэлээ эмнэлэгт хэвтэж, түлэгдсэн шархаа эмчлүүлж байгаа ажээ. Ноён Видалийн ар гэрийнхний мэдэгдсэнээр сэтгүүлч халдлагад өртөх үедээ хилийн бүс дэх хулгайгаар бараа хил давуулах явдлын талаар ярьж байсан юм байна.
Боливийн радиогийн сэтгүүлч Якуйба ажлын байрандаа гэмт халдагад өртжээ. Нүүрэндээ баг зүүсэн дөрвөн эрэгтэй студид дайран орж ирээд сэтгүүлч Фернандо Видаль руу шатахуун цацаж, галдсан гэнэ. Өдгөө 78 настай ахмад сэтгүүлч ноён Видаль болон түүний хамтран ажиллагч нар хэдий амьд үлдсэн ч гэлээ эмнэлэгт хэвтэж, түлэгдсэн шархаа эмчлүүлж байгаа ажээ. Ноён Видалийн ар гэрийнхний мэдэгдсэнээр сэтгүүлч халдлагад өртөх үедээ хилийн бүс дэх хулгайгаар бараа хил давуулах явдлын талаар ярьж байсан юм байна. Ноён Видаль нь мужийн засаг захиргааны хатуу шүүмжлэгч бөгөөд өөрийн шүүмжлэлийг хэнээс ч эмээлгүйгээр дуу хоолойгоо хүргэж чаддаг хүн гэдгийг түүний хүргэн хүү нэмж хэлсэн юм. Тэрээр халдлагыг улс төрийн учир шалтгааны улмаас болсон хэмээн үзэж байгаа ч цагдаагийнхан энэ талаар хараахан тайлбар өгөх боломжгүй гэжээ. Халдлагад оролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй гурван хүнийг цагдаа нар баривчлаад байгаа аж. Якуйба нь Аргентиний хилээс ердөө гуравхан км-ийн зайд байрладаг хот юм байна. Энэ бүс нутагт ноён Видалийн мэдэгдсэн шиг үй олон хууль бус хил дамнасан арилжаа явагддаг юм байна.
Сэтгэгдэл (2)