УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд МИАТ компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Одоогийн байдлаар МИАТ компани нь өөрсдийн гэсэн онгоцгүй бөгөөд одоогийн дөрвөн онгоцоо түрээсээр ашигладаг юм байна. Тиймээс ирэх оны зургадугаар сар гэхэд Америкаас зээлийн тусламжтайгаар онгоц авч, базаа дахин шинэчлэхээр төлөвлөж байгаа аж. Нэг онгоц авахад л 100 сая гаран доллар шаардлагатай. Тиймээс Хөгжлийн банк болон бусад банкны зээл тусламжаар онгоц авах шаардлагатай байгаа. Гэхдээ зээлийн хүү хэт өндөр байгаа учир төр засгийн зүгээс үүнд анхаарлаа хандуулан ажиллахыг хүслээ.
МИАТ-ын нийт зардалын 40 хувийг шатахууны үнэ эзэлдэг гэнэ. Учир нь Монголд агаарын хөлгийн шатахуун нийлүүлдэг ганцхан компани нь “Сод Монгол” групп. Өөрөөр хэлбэл энэ компани монополь эрхтэй ажилладаг гэсэн үг. Шатахууны нийлүүлэлт хийх тендер зарлагдаад, хамгийн хямдаар шатахуун нийлүүлэх санал тавьдаг нь энэ компани. Энэ саналын дагуу нэг тонн шатахууныг 1650 долларын өртөгтэйгээр худалдан авдаг. Энэ нь монголдоо хамгийн хямдаар худалдан авч байгаа үнэ ч гэсэн гадаад зах зээлтэй харицуулахад 30-40 дахин өндөр үнээр худалдан авч байгаа хэрэг. Тиймээс өөрсдөө хямд үнээр шатахуун импортлон оруулж ирэх хүсэлтээ гаргаад байгаа ажээ.
УИХ-ын гишүүн Ц.Уянга: Аюулгүй ажиллагааны хувьд дэлхийд хэр түвшинд явж байгаа вэ? МИАТ болон бусад хувийн компаниудын алдагдалд ороод байгаа үндсэн шалтгаан нь юу байна? гэсэн асуултанд МИАТ-ын гүйцэтгэх захирал Ц.Орхон: “Манай компаны аюулгүй ажиллагаа дэлхийн түвшинд хүрсэн. Хоёр жилдээ нэг удаад аудитын хяналтанд орж гэрчилгээгээ авдаг. Олон улстай харицуулахад 85 хүртэлх оноог авдаг. Харин зардалын хувьд нэг онгоц жилд 3000-4000 нислэг хийж байж зардалаа бүрэн нөхдөг. Гэтэл эрэлт байхгүй байхад нийлүүлэлт их байгаагаас МИАТ болон бусад хувийн компаниуд алдагдалд ороод байгаа. Ганцхан МИАТ алдагдалтай ажиллаж байгаа гэсэн яриа байгаа ч судалгаагаар үзэхэд хувийн гурван компани ч гэсэн 18-20 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа” гэлээ.УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Сөүл, Бээжин, Токио зэрэг ойрхон хотуудад цөөхөн цагийн нислэг хийдэг. Гэтэл эдгээр нийслэгийн үнэ хамгийн өндөр байгаа. Зөвхөн МИАТ ашигтай ажиллахын тулд иргэд өндөр үнээр зорчиж болох. Тиймээс үнийг буулгах талаар ямар арга хэмжээ авах вэ?
МИАТ-ын гүйцэтгэх захирал Ц.Орхон: Хэрвээ үнийг
буулгах юм бол бид алдагдалд орно. Үнийн алдагдалыг нөхөж чадахгүй дахин
нэгээс хоёр жил ажиллах юм бол монголд үйл ажиллагаа явуулж байгаа
агаарын дөрвөн авиа компани дампууралд хүрнэ. Үүний дараагаар гадаадын
зах зээл хүч түрэн орж ирнэ гэсэн үг. Тиймээс үнийн бууралтаас
илүүтэйгээр Монголын өөрийн гэсэн агаарын тээвэртэй байх нь хамгаас
чухал. Харин дараагаар нь хувийн болон төрийн өмчийн компаниуд нийлж
дэлхийн зах зээлд хүч сорих хэрэгтэй” гэсэн хариулт өглөө.
Сэтгэгдэл (2)