БШУЯ-аас “Ном” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаагаа зарлан өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд бүр номтой нөхөрлөж, номын ач тусыг мэдрэн зөв хүн болж хүмүүжинэ гэж үзэж байгаа гэв Хуучин засгийн үед дунд сургуулийн хүүхдүүд заавал унших номын жагсаалт гэж гаргадаг байсан. Харин энэ удаад иргэн бүрээс саналыг нь авч ухаан тэлэх номнуудыг жагсаахаар болсон байна. Хэрэв та өөрийн саналаа оруулахыг хүсвэл БШУЯ-ны санал авах утас “1209” руу залгахаас гадна facebook.com/ShireeniiNom холбоосоор орж саналаа өгөх боломжтой юм.
Д.Ундрах 24tsag.mn