Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцруулах тухай асуудлыг өнөөдөр тус дүүргийн ИТХ-аар хэлэлцэнэ гэж байсан ч хурлын тов зарлагдаагүй гэсэн шалтгаанаар хурал хойшилсон байна. Энэ талаар БГД-ийн ИТХ-ын дарга Д.Дэмбэрэлдашаас асуухад “Л.Амгаланг огцруулах асуудлыг хэлэлцэх хурал энэ долоо хоногтоо багтаж болно. Яг хэзээ болохыг хэлж мэдэхгүй байна” гэсэн юм. БГД-ийн засаг дарга Л.Амгаланг төрийн албан хаагчдыг өөрийн дураар хальж сольсон, хөрөнгө орлогоо нуусан, өнгөрсөн сарын эхээр Баянгол дүүрэгт олныг цочирдуулсан хэд хэдэн хэрэг гарахад огт хайхраагүй хэмээн буруутгаж байгаа аж. Зөвшөөрөлгүй баригдаж байсан барилгын кран унаснаас болон сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүйгээс болж Баянгол дүүрэгт хоёр ч хүүхэд амь насаа алдсан. Тухайн үед хотын дарга Э.Бат-Үүл энэ хэргийн хариуцлагыг дүүргийн засаг дарга хүлээлцэх ёстой гэж байсан билээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (11)