Нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн баруун хэсгээр секундэд 16-18 метр, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, Их нууруудын хотгороор 0-5 градус хүйтэн, говь, талын нутгаар 8-13 градус, төвийн нутгийн өмнөд болон зүүн хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.