Өчигдөр
Энэтхэгийн өмнөд хэсгийн далайн эргээр Nilam хар шуурга дэгдсэнээр тус
нутгийн 5000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар CNN мэдээллээ.
Тамил Наду мужийн далайн эргийн нам дор газар байгаа оршин суугчдыг
эхний ээлжинд нүүлгэн шилжүүлэхийг зорьсон байна.
Өчигдөр Энэтхэгийн өмнөд хэсгийн далайн эргээр Nilam хар шуурга дэгдсэнээр тус нутгийн 5000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар CNN мэдээллээ. Тамил Наду мужийн далайн эргийн нам дор газар байгаа оршин суугчдыг эхний ээлжинд нүүлгэн шилжүүлэхийг зорьсон байна.
Энэтхэгийн цаг уурын хүрээлэнгийн хамгийн сүүлийн мэдээллээр Nilam хар шуурга өмнөд хэсгийн далайн эргийг орон нутгийн цагаар 16:30-д дайран өнгөрсөн байна.
Яаралтай тусламжийн ажилтнууд хар шуурга дайрсан Тамил Наду мужийн бүс нутгийг дахин дахин эргэж байгаа хэмээн албаныхан мэдээлжээ.
Тамил Наду мужтай хил залгаа Андхра Прадеш муж хар шуурганы бэлтгэл хийсэн ч нүүлгэн шилжүүлэлт төлөвлөөгүй байгаа аж.
“80-90 км цаг хурдтайгаар Тамил Наду мужийн эргийн дайран өнгөрсөн хүчтэй шуурга дараагийн 24 цагийн дотор Андхра Прадеш мужийн нутгийн дайрна” хэмээн Энэтхэгийн цаг уурын хүрээлэн мэдэгджээ.

Д.Идэр