Албан тушаал, эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад
учруулсан хэрэгт сэжигтнээр тооцогдоод байгаа Хууль зүйн дэд сайд
Э.Эрдэнэжамъян уржигдар орой АТГ-т очиж мэдүүлэг өгчээ.
Албан тушаал, эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэрэгт сэжигтнээр тооцогдоод байгаа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян уржигдар орой АТГ-т очиж мэдүүлэг өгчээ.
Тэрбээр “Би Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газрын албан ёсны цахим хуудас руу нь и-мэйл явуулсан нь үнэн. Хилсээр ял шийтгүүлсэн, улс төрийн хэрэгт холбогдсон хүний хэрэгт холбогдож буй сэжигтэн Монголын иргэдийг эрэн сурвалжилж байгаа нь Интерполын үндсэн хуулиа зөрчиж байгаа юм биш үү. Тиймээс энэ хоёр хүнийг эрэн сурвалжлахаа зогсоогооч гэдгийг л бичсэн” гэж тайлбарласан байна.
Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэлд таарч байгаа эсэхийг дахин судалж, хариу ирүүлэх хүсэлт тус газрын ерөнхий нарийн бичгийн даргын газраас Интерполын Монголын товчоонд ирсэн байна.
Түүгээр зогсохгүй Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг эргэж харахаар болсоноо ч мэдэгдсэн байна. Энэ нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажил удаашрахад хүрсэн аж.
Сэтгэгдэл (15)