Эрүүгийн цагдаагийн газрынхан хүн худалдаалах гэмт хэрэгт хүч өгөн
ажиллаж байна. Тэд энэ оны аравдугаар сарын байдлаар хүн худалдаалсан
ес, бусдын биеэ үнэлэхийг зохион байгуулсан 17 хэргийг илрүүлсэн байна.
Эрүүгийн цагдаагийн газрынхан хүн худалдаалах гэмт хэрэгт хүч өгөн ажиллаж байна. Тэд энэ оны аравдугаар сарын байдлаар хүн худалдаалсан ес, бусдын биеэ үнэлэхийг зохион байгуулсан 17 хэргийг илрүүлсэн байна. Энэ нь охидыг БНХАУ-ын Эрээн, Хөх хот, Шинъяан, Гуанжоу болон Малайз улс руу хил давуулахаар завдсан хэрэг эзэлж байгаа юм. Одоогийн байдлаар бага насны охидуудын биеийг зохион байгуулалттайгаар үнэлүүлж байсан бүлэг этгээдийг эрүүгийн цагдаа нар илрүүлэн УМБГ-т шилжүүлэн өгсөн байна.
Бага насны охидын биеийг үнэлүүлсэн бүлэг этгээд нь охидыг асран хамгаалагчгүй явж байхыг далимдуулан сүрдүүлэх замаар зочид буудалд аваачиж бусдад дамлан зарж байсан гэнэ. Үүнтэй холбогдуулан охидыг хүчирхийлж байгааг мэдсэн атлаа мэдээлээгүй нэр бүхий зочид буудлуудын эздэд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.
Мөн сүүлийн үед Монгол улсад интернет цахим сүлжээ хурдастай хөгжихийн хажуугаар, үүнийг даган сайн муу зүйл эрчимтэй хөгжиж байна. нэг тод жишээ өдөр тутам бидний орж мэдээллээ авдаг цахим мэдээллийн хуудаснууд дээр тавигдсан садар самуун зураг кино дүрс бичлэг. Монгол улсын Эрүүгийн хуулийн 123-р зүйлд заасанаар Садар самууныг сурталчилсан хэвлэл , ном зохиол , зураг , кино , дүрс бичлэг, бусад зүйлсийг бэлтгэсэн, тараасан, борлуулсан, нийтэд үзүүлсэн, энэ зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 31-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж тусгасан.Гэтэл ихэнх мэдээллийн цахим хуудасууд өөрсдийн эрхлэн ажиллуулдаг веб хуудастаа насанд хүрэгчдэд гэх булан нээж тухайн буландаа садар самуун агууламж бүхий порно кино, зураг дүрс бичлэг байрлуулан нийтэд үзүүлэн сурталчлан гар утсандаа татах боломжийг бүрдүүлж байжээ. Одоогийн байдлаар эрүүгийн цагдаа нар садар самуун контент агуулсан арав гаруй цахим хуудасны эздэд хариуцлага тооцож, зарим нэгэнд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тухайлбал, хүний нэр төрийг гутаан доромжилсон, хувийн мэдээллүүдийг зөвшөөрөлгүй байрлуулахын зэрэгцээ, садар самуун сурталчилсан порно бичлэг агуулсан zaazuur.com цахимыг хаасан байна.
Сэтгэгдэл (14)