Шадар сайдын санаачлагаар “Ард түмэн Та-Хаан” нийслэл, дүүргүүдийн Хэрэглэгчдийн форумыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. Энэ уулзалт нь иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлуудыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчдийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхжүүлэх зорилготой аж.
Эхний үе шатуудын арга хэмжээ дүүргүүдэд зохион байгуулагдах бөгөөд хот тохижилт, нийгмийн хэв журам, орчны бохирдол, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууц сэдвийн дор өрнөх бөгөөд энэ хүрээг хамарсан иргэдийн санал хүсэлт, асуулгыг багцалж аль салбарт илүүтэй иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг дүгнэж үзэх юм.
Харин дараагийн шатны арга хэмжээ Төрийн ордоны хурлын танхимд болох бөгөөд дүүргүүдээс багцалсан санал хүсэлтүүд дээр тулгуурлан цаашид ямар арга хэмжээ авах талаар нэгдсэн дүгнэлт гаргах юм.