АНУ-ын Атлантик, Нью-Йорк хотыг ихэд сүйдэлсэн Сэнди хар шуурганы уршиг
хүний амь үрэгдэж, байшин барилга нурснаар дууссангүй. Нью-Йорк хотын
тунель, метроны буудлууд үерт автсанаар тус хот олон мянган цагаачдыг
газар доорх ертөнцөөс хүлээж авсан юм. Үерээс зугатсан хэдэн мянган харх
хотын гудамжаар давхилдсан байна.
АНУ-ын Атлантик, Нью-Йорк хотыг ихэд сүйдэлсэн Сэнди хар шуурганы уршиг хүний амь үрэгдэж, байшин барилга нурснаар дууссангүй. Нью-Йорк хотын тунель, метроны буудлууд үерт автсанаар тус хот олон мянган цагаачдыг газар доорх ертөнцөөс хүлээж авсан юм. Үерээс зугатсан хэдэн мянган харх хотын гудамжаар давхилдсан байна.
NBC-ийн мэдээлснээр 28 сая харх Нью-Йорк хотын нүхэн замд амьдардаг байна. Үерийн уснаас даажсан хархнууд гудамжуудад ил гарч ирснээр хархны вирус, тууралттай хижиг, сальмонелл, бүр тахал өвчин хүртэл үүсэх боломжтой хэмээн болгоомжилж байгаа юм.
Харин мэргэжилтнүүд Сэнди хар шуурганы улмаас хархны тоо эрс багассан хэмээн үзэж байна. Нью-Йорк хотын Эрүүл мэнд, эрүүл ахуйн газрын хэвлэлийн төлөөлөгч Сэм Миллер “Сэнди хар шуурганаас болж гадарга дээрх хархны тоо өсөөгүй. Харин шуурганаас ирсэн ус тэднийг гудамжруу түрэх зуур залуу хархнууд олноор үхсэн, зарим нь үүрэн дотроо ихээр үхсэн. Тиймээс Сэнди шуурга хархны тоог нэмсэн биш харин ч бууруулсан юм” хэмээн мэдэгджээ.
Харин усанд автсан ч гэсэн маш олон тооны харх амьд үлдэж чаддаг хэмээн Антверпийн их сургуулийн судлаач Хервиг Лэйрс мэдэгдсэн байна. Түүний мэдэгдсэнээр харх дээд тал нь дөрвөн өдрийн турш усанд сэлж, хөвж чаддаг байна.
Сэнди хар шуурганы улмаас долоон метроны буудал болон газар доорх олон нүх усанд живсэн юм.

Д.Идэр
Сэтгэгдэл (6)