“Facebook” хуудсан дээрээ АН-ыг дэмжиж бичсэнийхээ хариуд шүүхэд дуудагдсан С.Пүрэвсүрэн хэргийг цагдаагийн байгууллага шалгахаар болжээ. Учир нь аймгийн Сонгуулийн хороо С.Пүрэвсүрэнг Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэх цаг болоогүй үед АН-д саналаа өгөхийг уриалан сурталчилгаа хийсэн гэж үзээд арга хэмжээ авахуулахаар аймгийн сум дундын шүүхэд өгсөн. Дундговь аймгийн сум дундын шүүхийн шүүгч Я.Туяа дээрх гомдлыг хэлэлцээд хүлээж авахаас татгалзжээ. Ингэхдээ Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 59.2-т зааснаар захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгасны дараа сум, сум дундын, дүүргийн шүүх хэлэлцэх учиртай. Цагдаагийн байгууллага шалгаагүй байхад шууд шүүх хэргийг хэлэлцэх үндэслэлгүй гэжээ.
“Facebook” хуудсан дээрээ АН-ыг дэмжиж бичсэнийхээ хариуд шүүхэд дуудагдсан С.Пүрэвсүрэн хэргийг цагдаагийн байгууллага шалгахаар болжээ. Учир нь аймгийн Сонгуулийн хороо С.Пүрэвсүрэнг Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэх цаг болоогүй үед АН-д саналаа өгөхийг уриалан сурталчилгаа хийсэн гэж үзээд арга хэмжээ авахуулахаар аймгийн сум дундын шүүхэд өгсөн. Дундговь аймгийн сум дундын шүүхийн шүүгч Я.Туяа дээрх гомдлыг хэлэлцээд хүлээж авахаас татгалзжээ. Ингэхдээ Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 59.2-т зааснаар захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгасны дараа сум, сум дундын, дүүргийн шүүх хэлэлцэх учиртай. Цагдаагийн байгууллага шалгаагүй байхад шууд шүүх хэргийг хэлэлцэх үндэслэлгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, Дундговь аймгийн Сонгуулийн хороо эхний ээлжинд цагдаагийн байгууллагад хандах учиртай байжээ. Сонгуулийн хороо дээрх "хэрэг"-ийн талаар цагдаагийн байгууллагад хандвал С.Пүрэвсүрэн ямар учраас “Facebook” хуудсан дээрээ АН-ыг дэмжиж бичсэнийг шалгах бололтой.
Сэтгэгдэл (3)