лаанбаатар хотыг дэлхийн хамгийн утаатай хотын хоёр орсон гэж "Time" сэтгүүл онцолжээ. Тус сэтгүүл утааных нь хэмжээгээр байр эзлүүлж, арван хотыг нэрлэжээ. Энэхүү жагсаалтын эхэнд Ираны Ахваз хот тэргүүлсэн бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хоёрт оржээ. Тус сэтгүүлд манай нийслэлийг "Улаанбаатар хотыг хамгийн хүйтэн хот бөгөөд өвөл их хэмжээний нүүрс түлдэг учраас утаа ихтэй байдаг. Түүнээс биш үйлдвэрийн утаа бага хувийг нь эзэлдэг" хэмээн бичсэн байна. Мөн жагсаалтын гуравдугаарт Энэтхэгийн Лудиана, Канлор, Ираны Санадаж, Керманшах, Яасоуж, Пакистаны Куэтта, Пешавар хот багтсан байна. Улаанбаатар тус жагсаалтанд орсон цорын ганц нийслэл хот байв.
Сэтгэгдэл (9)