Амьтны мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэдэггүй хүмүүсийг цагаан хоолтон гэдгийг хүмүүс сайн мэддэг. Зарим нь монгол хүн хэдэн мянган жил хүнсэндээ мах хэрэглэсээр ирсэн болохоор махыг хортой гэх нь утгагүй гэх. Нөгөө хэсэг нь алагдсан малын мах “муу энергитэй” болохоор хүнийг аажмаар мөхөөж байдаг гэнэ. Манайдаа л олны анхаарлын төвд байдаг дуучид, жүжигчид сүүлийн үед цагаан хоолтон болж, мах харахаар л дотор нь муухайрдаг гэж байгаа. Зарим нь бүр эхнээсээ цагаан хоолны газар ч байгуулаад амжиж. Гоо сайхан, бие галбир төдийгүй эрүүл мэндэд ихээхэн тустай гэх энэ арга нь оддын дунд газар авсан. Тэгвэл Монголын цагаан хоолтон оддын тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна. " Цуврал-1"
Цагаан хоолтон гэхээр хамгийн түрүүнд санаанд буудаг хүн
“Шри шри амьдрах ухаан” бясалгалын төвийн тэргүүн Ц.Саранцэцэг цагаан хоолтон болоод хорь гаруй жилийн нүүр үзсэн бүсгүй. Түүнчлэн махчин Монголчуудыг хүртэл бор хоолноос татгалзахад хүргэж буй энэ гэгээлэг эмэгтэй гэр бүлийнхэнийгээ нүгэлгүй, эрүүл хооллолтонд урвуулж чадаагүй гэдэг.
"Азийн хамгийн царайлаг цагаан хоолтон” гэх өргөмжлөлтэй К.Номинжин: Дэлхийн амьтан хамгаалах "РЕТА" нэртэй байгууллагын гишүүн. Энэ байгууллагатай ихэнхдээ энэрэнгүй, зөвхөн цагаан хоолтой хүмүүс хамтарч ажилладаг. Тиймээс цагаан хоолтон дуучин маань энэ байгууллагын гишүүнээр элсэж байсан. Түүгээр ч барах ногоон навчаар гоёсон даашинзаар гоёж сурталчилгаанд нь хүртэл тоглолж байсан. Тэрбээр 14 настайгаасаа цагаан хоолонд орсон. Дуучин бүсгүй маань амьтны амь хөнөөхийг цээрлэдэг. Хүн төрөлхтөн ухамсрын түвшин өндөртэйгээр мал, амьтнаас ялгаатай. Гэтэл өөрсдөөсөө сул дорой мал, амьтны амийг хөнөөж иднэ гэдэг бол ухамсаргүй явдал гэж үздэг.
Номинжингийн ээжийн дотны найз МУГЖ,дуучин Т.Ариунаа мөн л цагаан хоолтон. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариу¬наа сүүлийн жилүүдэд тун ч нам гүм амьдрахыг хичээж буй. Тостой хоол, нялуун амттан, хийжүүлсэн ундаа хэрэглэж дадаагүй МУГЖ Т.Ариунаа цагаан хоолтой болоод чамгүй хугацаа өнгөрч байгаа. Тэрбээр бясалгал хийж, элдэв муу зүйлээс өөрийгөө хол байлган, аль болох бухимдахгүй байхад суралцаж байгаа.
Цагаан хоолыг яаж зөв зохистой хэрэглэх талаар мэргэжлийн түвшинд заагч сэтгүүлч П.Анужин:
“Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлгээр олны танил болоод байгаа цагаан хоолтон П.Анужин бүсгүйн зөв хооллолтын төв урлаг соёлынхон хийгээд олны танил хүмүүсийг их л татаад байгаа. Ундармаагаас эхлээд мах мяраандаа дайн зарлаж байгаа хүн урлагийнхан дотор олон болсон юм байх. Тиймдээ ч Анужин тэдний хэрэглээн дээр дөрөөлж өөртөө хайр зарлуулсан нь энэ юм билээ. Тэрбээр мөн 500 ам.доллараар хүмүүст эрүүл хооллолт, цагаан хоолыг идэж сургахад нь зааж сургадаг гэсэн яриа ч олны дунд тархсан байдаг.
П.Анужингийн шавь жүжигчин Ундармаа мах иддэгүй болохоор мэрийж байна. Жүжигчин Ундармаагийн үс унаж, хумс нь хугарч байгаа ч мах идэхгүй цагаан хоолтон болохын тулд их л хичээж байгаа.
МАХН-ын дарга Н.Энхбаяр шоронд цагаан хоолтон болсон
МАХН-ын дарга Н.Энхбаяр дөрвөн жилийн ял авч, хоригдож байгаа. Түүний бие тааруухан байгаа ч экс ерөнхийлөгч хүсэлтээрээ цагаан хоол идэж, өдөржин ном уншиж цагийг өнгөрүүлдэг гэнэ. Мэдээж цагаан хоол Монголчуудын бие организмд зохицох гэж нэлээдгүй хугацаа өнгөрдөг байх. Тэгэхээр Н.Энхбаяр бүрэн цагаан хоолтонд болох эсэхийг ёстой л “тэнгэр” мэдэх биз ээ.
Мах идэж, мал алдаггүй лам Г.Пүрэвбат
Нэгэн цагт Н.Энхбаярын засал, номыг хариуцдаг байсан бурханч лам , соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвбат мөн л цагаан хоолтон. Тэрээр тал бүрийн авьяастай. Тиймээс ч бүтээлч лам, бурханч лам хэмээгддэг нэгэн.
Д.Батбаяр, Т.Баясгалангийн гэр бүл мах иддэггүй
УИХ-ын гишүүн Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар 2 жилийн өмнөөс цагаан хоолтон болсон. Бүр гэр бүлээрээ шүү. Энэ талаар Д.Батбаяр хэлэхдээ, “Нөгөө чанаж иддэг өөхтэй мах байхгүй болсоон. Бусад сүмо нар зодог тайлаад жингээ илт хасч турдаг шүү дээ. Би л гэж яг хэвээрээ 150 килограммтай яваад байна. УИХ-д над шиг ийм бүдүүн гишүүн ч алга. Аль болох хөргөгч онгойлгохгүйхэн шиг л явахгүй бол мах харагдвал шарж идчих гээд байх юм. Тэгээд миний жинтэй гэр бүлээрээ тэмцэхээр шийдэж цагаан хоолонд орсон хэрэг” гэжээ. Гэхдээ гишүүн маань хааяа мах идмээр санагдсан үедээ ил, далд өөх багатай адуу, тахианы мах идчихдэг талтай. Харин Д.Батбаярын ээж тэднээс түрүүлж цагаан хоолтон болоод, бүр мацаг хоолны ресторан хүртэл нээчихсэн гэдэг.
Жүжигчин А.Туяа найз залуугаасаа салж цагаан хоолтон болсон
Х-Түц-ийн залуу жүжигчин А.Туяа нь биеийн галбир, царай зүсээрээ монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор ордог. Түүний европжуу дүр төрх нь бусдаас содон харагдуулдаг бөгөөд магадгүй энэ төрх нь жүжигчин болоход нь нөлөөлсөн байх. Жүжигчин А.Туяа нь “Миний хөрш чөтгөр”, “Цасан охин” зэрэг кинонд дүрээ чадварлаг бүтээж өөрийгөө чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулаад амжсан. Түүний угийн хөдөлмөрч, шаргуу зан нь одоогийн энэ өндөрлөгт хүрэхэд нөлөөлсөн биз ээ. Жүжигчин А.Туяа нь Ү.Тэмүүжин гэх хөрөнгийн биржэд чадварлаг залуутай хос болж багагүй хугацааг өнгөрөөсөн. Хүмүүс энэ хоёрыг яг таарсан заяаны хосууд хэмээдэг байсан ч харамсалтай нь хоёр тийшээ болцгоосон. Харин ганц бие болсон жүжигчин маань өөрийгөө завгүй байлгаж цагаан хоолтон болж “бясалгал”-д явж байгаа юм.
Сэтгэгдэл (21)