Өчигдөр NTV телевизийн зургаан жил ой тохиолоо. Тус телевизийнхэн зургаан жилийн ойгоор урлаг соёлын олны танил хүмүүсийг урьж нэг өдрийн хөтөлбөрөө бэлджээ. Тухайлбал “Киви” хамтлагийн дуучин Ука “Үндэсний мэдээ” хөтөлбөрийг хөтөлсөн бол СТА жүжигчин Онон махны үнийн талаар мэдээлэл бэлтгэж “Номин талст” хамтлагийн дуучин Хаянаа залуусын нэвтрүүлэг хөтөллөө. Харин СТА дуучин Г.Эрдэнэтунгалаг нэгэн эмнэлгээс сурвалжлага хийж чадвартай дуучин төдийгүй, чадварлаг сэтгүүлч болно гэдгээ ч харуулаад авав.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)