Гурав
хоногийн дараа болох Хятадын Коммунист намын 18 дугаар их хурлыг нууц
хэмээн тодорхойлсон талаар CNN бичжээ. Энэхүү нийтлэлийг товчлон хүргэе.
Гурав хоногийн дараа болох Хятадын Коммунист намын 18 дугаар их хурлыг нууц хэмээн тодорхойлсон талаар CNN бичжээ. Энэхүү нийтлэлийг товчлон хүргэе.
Хятадын Коммунист намын 18 дугаар их хурлын талаар бараг мэдээлэл бараг байхгүй байна. Ганц тодорхой зүйл нь хурал чуулган, үзэсгэлэн, урлагийн тоглолт, бүр хувийн уулзалт зэргийг ч цуцалж, аюулгүй байдлыг дээд зэргээр хангах арга хэмжээг авч эхэлжээ. Энэ арга замаар эрх баригчид хятад түмнийг их хурал дуустал амьсгааг нь бариулж байгаа юм.
Бас нэгэн асуудал нь хэн ч, бүр КН-ын гишүүн ч тэр Хятадын дараагийн удирдагчийн сонгоход санал өгдөггүй. Тэрхүү удирдагчийг хэрхэн сонгох талаар тодорхой хууль тогтоомж байхгүйгээс гадна, сонгож буй шалтгаан зэргийг хэнд тайлагнадаггүй.
Удирдагч Зян Земинийг халааг аваад хэдий арван жил болсон ч Ху Жинтао нь шинжээчдийн хувьд ч, түүхчдийн хувьд оньсого мэт үлдэж байна. Шинэ удирчдагчдыг сонгох сонголт ч улсын нууц бөгөөд КН-ын гишүүд тэр бүр мэдэхгүй аж.
Дэлхий дахинд мэдээллийн эрин зуун эхэлсэн хэдий ч Хятадын удирдлагууд өөрийн үзэл суртлын машинаар хянагдсан мэдээллийг ард түмэндээ түргэн хүргэхийг хүсдэггүй бололтой. Одоо удирдагчаар сонгогдох магадлалтай Си Жинпин болон бусад улс төрчдийн тухай мэдээлэл маш бага байгаа нь шинэ удирдагчид мэдээллийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй байж магадгүй гэнэ. Си Жинпин Засгийн эрхэнд гарвал КН-ын түүхийн шинэ хуудас эхэлнэ. Харин тэрбээр өнгөрснийг болоод ирээдүйг хяналтандаа хэр авах бол гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Д.Идэр