Гэр хорооллын хог тээвэрлэх, цуглуулах ажлыг өчигдрөөс шинэ журмаар хэрэгжүүлж эхэлжээ. Өмнө нь дүүргүүдийн ТҮК-иуд сард нэг удаа гэр хорооллын хог хаягдлыг цэвэрлэдэг байв. Өчигдрөөс гэр хорооллын хогийг сард хоёр удаа ачихаар болжээ. Ингэхдээ 83 гэр хорооллыг 18 бүсэд хувааж 14 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажлаа эхлүүлсэн аж. Мөн хог хаягдлыг цэвэрлэх санхүүжилтийг нийслэлээс гаргахаар болжээ.
Гэр хорооллын 180 гаруй мянган айл өрхийн хогийг тээвэрлэхдээ айлуудаас сард 2500 төгрөг хураадаг байсан нь хангалтгүй тул хог хаягдлыг бүрэн цэвэрлэж чаддаггүй байна. Тус хураамжийн орлого гэр хороололд үүссэн хогийг тээвэрлэхэд хүрэлцдэггүй учир дөнгөж 30 орчим хувийг тээвэрлэдэг байсан аж. Тиймээс аж ахуйн нэгжүүдтэй хамтран гэрээ байгуулж, сард хоёр удаа хог тээвэрлэж байхаар болжээ.
Сэтгэгдэл (3)