“НИК” ХХК дээрхи үнийн өөрчлөлттэй холбоотойгоор ирэх долоо хоногоос нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг 200-230 төгрөгөөр нэмэх талаар тус компанийн гүйцэтгэх захирал М.Халиунбат хэлсэн бол “М-Ойл” компанийн гүйцэтгэх захирал Р.Батбаяр “Бид шатахууны үнээ нэмэхгүй” гэсэн байр суурь илэрхийллээ.
"Роснефть" шатахууны үнээ нэмэх болсноо бидэнд мэдэгдсэн билээ. Үүнээс шалтгаалаад шатахууны үнэ нэмэгдэх тухай мэдээллийн дагуу нефть импортлогч компаниудтай холбогдож байна. "НИК” ХХК дээрхи үнийн өөрчлөлттэй холбоотойгоор ирэх долоо хоногоос бензиний үнээ 200-230 төгрөгөөр нэмэх талаар тус компанийн гүйцэтгэх захирал М.Халиунбат хэлсэн бол “М-Ойл” компанийн гүйцэтгэх захирал Р.Батбаяр “Бид шатахууны үнээ нэмэхгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Мөн бусад газрууд үнээ нэмэх үгүйгээ одоогоор шийдээгүй байгаа аж.
Сэтгэгдэл (6)