Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин болон нүүрснээс хий гаргах, шингэрүүлсэн түлш, нүүрсийг газар доор хийжүүлэх зэрэг шийдэлтэй танилцах чуулга уулзалтыг Монголын хөрөнгийн бирж, Хятадын INBC Global байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна.
Шанхай хотод ирэх сарын 10-12-нд болох "Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-Цэвэр нүүрсний Азийн дээд хэмжээний уулзалт 2012"-т манай улсад хөрөнгө оруулдаг болон оруулахаар төлөвлөж буй олон улсын томоохон компаниуд, бизнес санхүүгийн салбарынхан, дотоодын уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцох юм. Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар хэлэлцүүлэг өрнөж, Монголын бизнесийн салбарт хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой бизнесийн мэдээлэл авах, цэвэр нүүрсний сүүлийн үеийн технологи, ололт амжилтыг танилцуулах юм байна.