Юу юугүй хүйтэрлээ дээ! Цаг агаар хүйт дааж байгаа ч, бидний зүрх
сэтгэл, амьдралын гал ноцоостой байгаа нь сайн хэрэг шүү. 11-р сар зарим
ордныхны хувд эрсдэлтэй, харин заримынх нь хувьд ашигтай сар болох нь.
Одод бидэнд юу дуулгасныг сонсох уу?
Юу юугүй хүйтэрлээ дээ! Цаг агаар хүйт дааж байгаа ч, бидний зүрх сэтгэл, амьдралын гал ноцоостой байгаа нь сайн хэрэг шүү. 11-р сар зарим ордныхны хувд эрсдэлтэй, харин заримынх нь хувьд ашигтай сар болох нь. Одод бидэнд юу дуулгасныг сонсох уу?
Хонь
Хайр дурлалдаа шатах сар. Ойлголцож, бие биенийхээ алдаа дутгадлыг хүлээн зөвшөөрнө. Хэт эмзэг, мэдрэмтгий байдал чинь сарын эхэнд бага зэрэг бүдүүлэг, ойлгомжгүй байдлаар солигдож магадгүй байна. Тиймээс 11 сард та хоёрын хувьд маш чухал үйл явдал болох юм уу эсвэл мэргэжлийн хүний зөвлөгөө авах хэрэгцээтэй асуудал гарч ирж болзошгүй. Тайван тогтвортой, эрч хүч дүүрэн эерэг энэхүү уур амьсгал 21-нийг хүртэл үргэлжлэнэ. 11-р сарын 22-ноос хорвоо чиний тэвчээрийг шалгаж эхэлнэ. Саад бэрхшээлийг даван гарч ямар ухаантай гэдгээ харуул. Ажил дээрээ ахисан түвшинд дүгнэлт хийх шаардлага тулгарах ба энэ нь шинэ арга зам, хувьсал хөгжлийг авчирна. Холын зайнаас ажлаа явуулах, санхүүгийн хүндрэлүүдээс үүдэлтэй том асуудлууд гарч мэднэ. Сайн эргэцүүлж, бүхнийг тунгаан бодвол гарах арга замаа хурдан олж чадна.11 сард зээлээ төлж дуусгах, хадгаламж нээж мөнгөө хадгалуулах зэрэг санхүүгийн үйл ажиллагаанд таатайгаас гадна ашигтай хөрөнгө оруулалт хийх, шинээр бизнес эхлүүлэхэд тохиромжтой. Ямартай ч од гаригс таныг энэ сарын турш завгүй байлгах бололтой.
Үхэр
Энэ сард хэр их хичээл зүтгэл гаргаснаас ирээдүйн амьдрал чинь шалтгаалах бололтой. Өнгөрсөн амьдрал чинь ирээдүйн амьдралд чинь ямар нэгэн сэжмээр нөлөөлөх болно. 11-р сарын 14 чамд гэнэтийн бэлэг, санаад оромгүй учралыг бэлэглэнэ. Дутуу үлдээсэн, эсвэл харамсаж явдаг зүйлсээ нэг мөр шийдэх мөч тохионо. Явган хэрүүл гарах гээд байж магадгүй.Хайртынхаа жижиг алдаануудыг уучилж, асуудлыг хүндээр хүлээж авахаа боливол харилцаандаа өөрийн хүсч буй тайван байдлыг авчирч чадна.Учир нь таны хамтрагчид ч гэсэн хүнд үе тохиох учраас бардам зан гарган нэгэндээ уурлаж, бие биенээ шүүмжилж буруутгаад байвал хайр дурлалын тал дээр ахиц гарахгүй л болов уу. Ганц бие үхрүүд энэ сард учрах хүмүүст маш болгоомжтой хандаарай. Нөхцөл байдал хичнээн гал халуун байлаа ч гэсэн “Яарвал даарна” гэдэг үгийг санаж сэрэмжтэй байхыг од эрхэс зөвлөж байна. Ажлын шинэ хамтрагчидтайгаа амжилттай харилцаа тогтоох бөгөөд энэ үед хуучин түншүүдээ орхиж болохгүй. Удаан хугацааны гэрээ хийх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхдээ бага багаар, маш болгоомжтой ахих нь ирээдүйд гарах сөрөг үр дагавраас сэргийлнэ. Шинийг сэтгэвэл санхүүгийн байдал чинь сайжирч, бүр хувьцаа, хөрөнгө оруулалтын салбарт ч одтой байх нь. 11 сард хоолны дуршил тань бага зэрэг буурахаас өөрөөр эрүүл мэндэд сөрөг зүйл учрахгүй.
Ихэр
Энэ 11-р сар чиний хувьд онцгой сар болж өнгөрнө. Өмнө нь нэг их тоодоггүй байсан ч, чи энэ сард хайрлахыг, хайрлуулахыг хүсэмжилнэ. Амьдралд чинь чухал өөрчлөлт авчрах арга хэмжээнд уригдаж магадгүй. Ямар ч нөхцөлд эхний алхмыг хийх зориг чамд байна. Чиний сексийн мэдрэмж өндөрсөнө. Сарын эхний хагаст чи хэтэрхий түрэмгий зантай болж магадгүй, үүнээсээ болоод бусдыг буруугаар ойлгох, хүмүүстэй хагаралдах эрсдэлтэй байна. 28-ны өдөр чамд ямар нэг гэнэтийн, онцгой содон үйл явдал тохиолдож мэднэ. Энэ нь сайн муугийн аль нь байхыг хэн ч мэдэхгүй. Ажил хэргийн тал дээр чамд өмнөхөөс илүү хариуцлага ноогдож, хичээл зүтгэл шаардаж байна. Эрсдэл дагуулсан санал, гаргасан алдаа чинь чамд мэргэжлийн түвшинд ахих боломж олгохоороо давуу талтай. Сарын хоёрдугаар хагаст тооцоондоо хянуур бай. Цорын ганц авъяас чадвараараа гайхуулж болох ч, ямар ч зүйлд багийн ажиллагаа чухал гэдгийг санаарай.
Мэлхий
Чиний амьдрал бүхэлдээ романтик аялалаар дүүрэн байна. Гэхдээ чиний хайр дурлалын харилцаанд бага зэргийн саад бэрхшээл тулгарах нь шинэ харилцааг эхлүүлэх эх үндсийг тавьж байгаа хэрэг учраас зоригтой шийдвэр гаргах нь зөв алхам юм. Энэ сард чамд олон асуудал гарч ирэх учраас сэтгэл санааны урьдчилсан бэлтгэлтэй байх нь зүйтэй. Хэрэв үнэхээр бууж өгөх тийшээ хандаад байвал нөөц буюу B төлөвлөгөөгөө ашиглаарай. Сарын дундуур учраа олохгүй байсан ихэнх асуултынхаа хариултыг олох болно. Хүчин чармайлт гаргасны эцэст хийсэн алдаануудаа засах боломж олдоно. Зарим мэлхийн ордныхны хувьд хайр дурлал нь улам баталгаажиж хуримын санал хүлээж авч магадгүй. Гэрлэсэн хосуудын хувьд бүл нэмэх таатай уур амьсгал бүрдэнэ. Энэ сарын 17-нд мэлхийнхэн ажлын ачааллаас болж бага зэрэг стресст орох учраас өөрийгөө амраагаарай.
Арслан
Энэ ордныхон сарын дундуур Марс гаригийн өөрчлөлтөөс үүдэн маш олон хайр дурлалын адал явдалтай учрах бөгөөд дотно харилцаан дээр сэтгэл ханамж нь дээд цэгтээ хүрнэ. Роматик болзоонд явах хүсэл чинь биелж, хэсэгхэн зуурын дотно холбоо ч чамд сайхан дурсамжийг үлдээнэ. Шинэ хүмүүстэй уулзаж амьдралаа улам сонирхолтой болгоно. Нэгэнт зүрхнийхээ өрөөсөн талыг олсон Арслангийхны хувьд түүнтэйгээ цуг ирээдүйг төсөөлж эхэлнэ. Харин гэр бүлтэй арслангуудын хувьд санхүүгийн таагүй уур амьсгалтай байх учраас аль болох ханьтайгаа ярилцахыг зөвлөж байна. Өнгөрсөн хугацаанд цуглуулсан туршлагынхаа ачаар чи илүү дээр ажлын байр олж чадна. Шинэ бизнесийн санаа гаргахад тохиромжтой үе иржээ. Гэрээ хэлэлцээрийг амжилттай байгуулахад чинь од эрхэс туслах тул зоригтой хөдөлж болно. Ямар нэгэн зүйлийг баталж харуулах хүсэл чинь чамайг зөрүүд, түрэмгий, хэт амбицтай болгож магадгүй. Гэхдээ илүү уян хатан байх нь чиний карьерт өлзийтэй.
Охин
Хүйтний эрч чангарахаас өмнө ямар нэг романтик болзоонд явахыг 11 сар танд сануулж байна. Хайр дурлалын харилцаанд бага зэрэг асуудал гарч болзошгүй. Харамсалтай нь тэр асуудал түр зуурынх биш байж магадгүй. Тиймээс ажлаа хойш тавиад хайр дурлалдаа илүү их анхаарал хандуулаарай. Сарын дунд хэсэгт Охины орднынхны сэтгэл санаа сэргэж, урьдныхаасаа илүү эрч хүчтэй, цог золбоотой болно. Урьд өмнө мэдэрч байгаагүй энэ мэдрэмжээ чи өөрөө ч гайхах болно. Энэ их сэтгэл хөдлөлтэй байдлаасаа болж сарын сүүлээр өөрөө өөрийгөө эрсдэлд оруулж болзошгүй. Тиймээс өөртөө хяналт тавих хэрэгтэй. Энэ сард санхүүгийн том үүсвэр гарч ирэх бололтой. Ялангуяа сарын эхний 10 хоногт материаллаг байдал дээшлэх хандлагатай байна. Ажил мэргэжлийн санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд тохиромжтой оргил үе ирлээ. Нэмэлт орлогоо замбараагүй зарахаас болгоомжлоорой. Мөнгөө цааш хийж чадвал, дараа дараагийн сард маш их хэрэг болно. Өөрийнхөө эрч хүчийг хэрэгтэй зүйлдээ зарцуул. Хэрэггүй зүйлдээ хэт их нөөц бололцоогоо шавхаж сарын эцэс гэхэд туйлдаж болзошгүй банйа. Энэ сард өөрийн эрүүл мэндийн байдлаа хадгалахын тулд зөв хувийн зохион байгуулалт хэрэгтэй. Яавал энэ ажлыг амар хялбараар хийж болох вэ гэдгийг бод. Гэр бүл болон хайртай хүмүүстээ хангалттай их цаг зарцуулах хэрэгтэй.
Жинлүүр
Сарын эхний 3 долоо хоногийн турш Сугар гариг Жинлүүрийн ордод тохиож байгаа учраас Жинлүүрийн ордны бүсгүйчүүдийн маань сэтгэл татам байдал хүчтэй байх нь. Хайр татам, уян зөөлөн байдал, авъяас чадвараа ил гаргасны ачаар сайхан боломжуудыг өөртөө бий болгоно. Аливаа зүйлд нээлттэй байж, гадуур гарч олон хүмүүстэй танилцааж, өөдрөг бодолтой байснаар аятай таатай учралууд ч тохиох нь. Ерөнхийдөө 22ныг хүртэл цоглог эрч хүчтэй байдал, хайр дурлал, гэрлэлт, нөхөрлөлөөр дүүрэн цаг өдрүүд үргэлжилнэ. Санхүүгийн чухал шилжилт хийгдэнэ. Гэнэтийн өөрчлөлт тайван бус байдалд бэлэн байгаарай. Урьдны ажил хэргийн түншийн харилцаа дуусгавар болох боловч ахин өөр харилцааны эхлэл тавигдана. Ямар ч байсан санхүүгийн бодлого зорилгоо тодорхойлох цаг ирсэн байна. Зөн совиндоо хэт итгэх хэрэггүй. Бүгдийг төлөвлөж, бодолтой хийгээрэй. Сарын 2-р хагаст сөргөлдөөнт, хүйтэн харилцаанаас шалтгаалж сэтгэл санаа тавгүйтэх хандлагатай байна. Мэдрэлийн системээ хамгаалахын тулд сайн унтаж амрах, далдуу модны цай болон магни авч хэрэглэвэл сайн. Зайлшгүй тохиодол биш л бол үрэлгэн байх хэрэггүй.
Хилэнц
Энэ сар чиний хувьд тогтуун тайван өнгөрнө. Романтик уур амьсгал хадгалагдах боловч бодит мэдрэмж илүү давамгайлах шинжтэй байна. Энэ нэгэн хэвийн өдрүүд чиний төрөлхийн зан араншинтай харшилж ямар нэг хориотой зүйл хийхийг хүсч магадгүй. Санаа зоволтгүй. Сарын 22нд Сугар гариг Хилэнцийн ордод тохиож амьдралынхаа зургийг олон өнгөөр будах цаг ирэх нь. Уянгалаг хөгжим, тансаг үнэртэн, бяцхан сээтгэнэл, нууцхан харц бас уян налархай дохио зангаа гэх мэт. Яг одоо л хайр дурлал эв найрамдлын үе ирж байна гэж хэлэхэд болно. Маш чухал бөгөөд нөгөө талаараа хэцүүхэн сар болох нь дээ. Амжилттай байх бүх нөөц бололцоо байгаа ч зовлон бэрхшээлийн өмнө сандарч мэгдэх хэрэггүй шүү. Сорилтыг давж, чадах бүхнээ хийгээрэй. Сарын сүүлээр чамд ноогдох хэд хэдэн үүрэг даалгавар нэр хүндийг авчрах болно. Үүнээс л эрч хүчийг аваад бүгдийг нь даваад гараарай. Өмнө нь хэлэлцэж байсан боловч гүйцээгээгүй хэлэлцээр эсвэл бичиг баримттай холбоотой асуудал гарч магадгүй. Сарын 2-р хагаст ядаргаанд орох эсвэл гэнэтийн осол болж болзошгүй тул бодит аюултай байж болох зүйлсээс болгоомжлоорой.
Нум
Энэ 11-р сар чиний хувьд хамгийн баян саруудын нэг байх болно. Шинэ сарын эхний хагас чиний дуртай адал явдлуудаар дүүрэн байна. Бархасбадь гариг чамд шинэ боломжийг авчирч, удаан хугацааны турш хүсч байсан зүйлийг чинь өгөхөд бэлэн байна. Шинэ хайр эхэлж мэднэ. Аль хэдийн эхэлчихсэн хайр чинь хүчирхэгжиж мэднэ. Эсвэл унтрах дөхсөн хайр чинь сэргэж магадгүй. Чамд нийтийн үйл ажиллагаа, үдэшлэг цэнгээний урилга их ирэх ба эдгээр урилгууд чамд хайрттайгаа цуг цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд тусална. Ганц бие Нумууд олон хүнтэй газар хайрттайгаа учрах боломжтой. Эхний хагаст чи өөрийнхөө хэн гэдгийг хамт олондоо баталж харуулахыг хүсэх авч, зүг чигээ буруу сонгосноос болоод учраа олохгүй алдаж магадгүй. Жаахан тэвчээртэй бай. Гэхдээ нөгөө талаар чи хамт ажиллагсадынхаа хайр талархлыг хүлээж, багийн ажиллагааг удирдан зохион байгуулж чадна. Хүн бүр чамд туслахад бэлэн байна. Чи өөрийн авъяас чадвар, алсын хараагаа бүрэн дүүрэн ашиглаж, хүсэл мөрөөдөлдөө төвлөрнө. Амжилтын бараа ойрхон харагдаж байна. Хоёрдугаар хагаст эрсдэл дагуулсан ашиг орж ирж магадгүй. Сонголтондоо хянуур бай. Төрөлхийн аз, эсвэл ямар нэг далдын тусламжийн ачаар чи 11-р сарын сүүлээр ашигтай саналууд авна. Атаархуу хүмүүсээс болгоомжил.
Матар
Хэрэв яг одоо та хайртай хүнтэйгээ маргалдчихсан байгаа бол энэ үед өөрийн карьерээ өсгөхөд анхаарлаа хандуул. Харин хайр дурлалтайгаа учраагүй байгаа матрын ордныхон энэ таатай байдлыг ашиглан өөрийн ажил мэргэжил болон, бусад асуудлаа ч бас шийдэхэд зарцуулаарай. Ажил хэргийн холбоо, олон нийтийн үйл ажиллагааны үеэр сэтгэл татагдах хүнтэйгээ учрах магадлал тун өндөр байна. Ихэнх матруудын эсрэг хүйстэндээ тавих шалгуур өндөр байдаг. Энэ л үед өөрт тохирох хүнээ олох магадлалтай гэдгийг сануулъя. Сарын сүүлийн арав хоногт сэтгэл санаа чинь тогтворгүй, эмзэг байх хандалагатай болно. Энэ үед байдлыг аль болох тайвнаар даван туулахыг хичээ. Мөн гэр бүлийнхэн, үр хүүхэддээ урьдныхаасаа илүү их цаг гарга. Учир нь энэ сард таны хайрын ундарга урьд урьдныхаасаа ч илүү их байна. Ажил мэргэжлийн хувьд ч тааламжтай нөхцөл байдал таныг хүлээж байна. Зорьж байсан бүхэн чинь үнэхээр ойрхон байна. Одоо бага зэрэг л хичээх хэрэгтэй. Ойр дотны хүмүүс чинь ч чамайг их дэмжих болно. Санхүүгийн байдал чинь гайхалтай дээшилнэ. Гэхдээ бичиг цаасны ажилтай болгоомжтой харьцахыг зөвлөж байна. Ерөнхийдөө ирэх 11 сард бүхэлдээ чамайг аз хийморь, амжилт бүтээл, хайр дурлалаар ивээж байна. Гэхдээ бага зэргийн үл ойлголцол мөнгөтэй холбоотой асуудал гарч болзошгүй. Ажилдаа явахдаа, тарахдаа алхах гэх мэтээр энгийн хөдөлгөөний аргуудыг өөртөө хэвшүүлээрэй.
Хумх
Бархасбадь гариг чамд энэ сард ч мөн адил хайраа илгээсээр байх болно. Гэхдээ илүү зугаатай, хөгжилтэй, адал явдалтай хайр дурлал ирэх нь ээ. Таны дур булаам байдал улам бүр нэмэгдэж байгааг та ажигласан байх. Энэ сард эротик адал явдал ч мөн адил хүлээж байна. Од гаригийн мэдээгээр энэ сард танд хайр дурлалаас гадна гэрлэх санал ч ирж магадгүй. 2012 оны 11 сар бол амлалтаа биелүүлэх, төлөвлөсөн зүйлээ ажил хэрэг болгох сар. Хэн нэгнээс зайгаа барих хэрэггүй. Амжилтанд хүрэхийн тулд харилцаандаа бэлтгэлтэй байж, бусдад хэлэх үгээ бэлдэж байгаарай. Хэрвээ та байнга илүү цагаар ажилладаг, ажлын “дон”-той бол удирдлагадаа амралтын өдөр болон оройн цагийг гэртээ байх ёстой гэдгийг сануулаад эрт хариарай. Ажлын амжилт, санхүүгийн хувьд 11 сар танд таатай байх болно. Шийдвэрээ шалгаж байж баталгаажуулаарай. танд өөрийн авьяас чадвараа сайжруулах боломж байгаа тул боломжийг битгий алд. 2012 оны 11 сард та багагүй хөрөнгө хуримтлуулах бололтой. Гэхдээ хэрэгцээгүй зарлага гаргахаас зайлсхий.
Загас
Зарим зүйлийг цаг хугацаанд даатга. Чухал шийдвэр гаргах эгзэгтэй мөчүүдтэй тулгарч болзошгүй. Энэ сарын зурхайд бууснаар таны зүрх сэтгэл өөрчлөгдөж болзошгүй. Тодорхой шийдвэр гаргаагүй, хойшлуулсан аль эсвэл зүгээр орхиод зугатсан тэр асуудал дахин чиний өмнө гарч ирнэ. Мөн чиний карьер хайр сэтгэлд чинь нөлөөлж болзошгүй. Энэ сард та романтик аялалд явж магадгүй. Түүгээр ч үл барам хэн нэгэнтэй шинээр дотно холбоо тогтоох нь. Чи энэ сард тийм ч тайван байж чадахгүй. 11 сарын сүүлийн долоо хоногт та учрыг нь олохгүй байсан зүйлээ ойлгох болно. Таны байр суурь дээшлэх болно. 2012 оны 11-р сар таны хувьд өрсөлдөөнтэй сар болно гэж зурхайд буужээ. Өрсөлдөөнд та ялна. Өөрийнхөө төлөө хариуцлага үүрч, өөрийгөө хэн гэдгийг харуулаарай. Ажил хэргийн хувьд тийм ч амар амгалан сар биш бөгөөд чамд ямар ч асуудал тулгарсан бай хичээж чадвал эерэг үр дүнд хүрэх болно. Энэ сард хэр хичээснээс таны ирээдүй хамаарах болно. Санхүүгий хувьд хэд хэдэн найдвартай эх үүсвэртэй болох хэдий ч 11-р сарын 2-р хагаст болгоомжтой байгаарай. Энэ сард та бие махбодийн хувьд бус сэтгэл санааны хувьд өвдөж болзошгүй. 11-р сарыг гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа өнгөрөөхийг хичээгээрэй. Энэ нь таныг олон зүйлээс хамгаалах болно. Хийхээр бодож төлөвлөсөн зүйлээ эрэмбэлэн жагсаа. Тэгвэл та цагаа зөв зохицуулах ба өөрийгөө стрессээс хамгаалж чадна. Нөхөрлөлөө мөнгө болон бизнестэйгээ холбохоос болгоомжил!