Зам, Тээврийн Яам, “Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба”-наас “Өвөлд бид бэлэн” сэдэвт өдөрлөг өнөөдөр тус албаны Сонгинохайрхан оношлогооны байрны гадаа талбайд эхлээд байгаа юм. Тус арга хэмжээнд 45 аж ахуйн нэгж байгуулагын том оврын автобус 23, дунд оврын автобус 21, бага оврын автобус 13, суудлын жижиг 1, техникийн түргэн тусламжын тэрэг 7 тус тус оролцох юм байна. Өдөрлөгөөр Онцгой байдлын газар, Ус цаг уур усны шинжилгээний төвөөс 2012-2013 оны өвлийн цаг агаарын төлөв байдал, авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийнэ.
Д.Ундрах 24tsag.mn