Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн ирэх даваа
гариг буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 08:00 цагт болно.
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн ирэх даваа гариг буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 08:00 цагт болно. Зөвлөгөөнөөр, Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга болон, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөтийн газрын даргаар шинээр томлигдсодыг танилцуулахаас гадна, нийслэлийн хэмжээнд 2012 онд хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга С.Очирбат мэдээлэл хийнэ. Мөн энэ үеэр нийслэлийн лавлагаа мэдээллийн төвд хүлээн авсан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар болон, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд мэдээлэл өгнө гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.