Олон зүйлээр анхдагч гэх орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байна. Учир нь энэ удаа орон нутгийн сонгуулийг анх удаа цахим төхөөрөмжөөр хийж, саналын хуудсыг автомат машинаар тоолно. Мөн анх удаа иргэд цахим иргэний үнэмлэхээр саналаа өгнө. Анх удаа холимог системээр сонгуулийг зохион байгуулна. Бас анх удаа энэ сонгуульд 19400 шахам хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь манайдаа рекорд тогтоох үзүүлэлт болж байна. Нэр дэвшигчээр бүртгүүлсэн 19 мянган хүний дотор бидний сайн мэдэх урлаг, спортынхоны нэр цохиж явна. Урлаг, спортынхон улстөрч болдог моод манайд аль олон жилийн өмнөөс дэлгэрсэн.
Өмнөх УИХ-ын сонгуульд аварга Д.Сумъяабазар, МУГЖ дуучин С.Жавхлан нар өрсөлдөөд өвдөг шороодсон. Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүн Б.Батцэнгэл буюу Quiza нэр дэвшихээр шийдсэн гэх яриа ч мөн байсан. Мөн МУГЖ, хошин урлагийн нэрт мастер Б.Батзаяа хүртэл УНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явж байсан санагдана.
Энэ хэдээс өмнө аварга Б.Бат-Эрдэнэ, Кёкюшүзан Д.Батбаяр нар төрийн хар хүн болж ч үзсэн. Бөхийн спортоо улс төрийн тавцангаар сольсон Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд одоо ч гэсэн гишүүнээрээ ажиллаж, сайн улс төрч гэх хүндэтгэлийг ард түмнээсээ аваад байгаа.
Харин энэ удаагийн орон нутгийн сонгуульд “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, МУГТ, сагсчин Ц.Шаравжамц нар өрсөлдөхөөр болсон байна.
"Номин Талст" хамтлагийн дуучин А.Хаянхярваагийн хувьд улс төрийн маш идэвхтэй нэгэн гэдэг. МАН-ын гишүүн төдийгүй НАМЗХ-ы бодлогын зөвлөлийн гишүүн тэрээр 2008 оны НИТХ-ын сонгуульд нэр дэвших төлөвлөгөөтэй байсан ч амжаагүй гэдэг. Тэгвэл дуучин энэ жилийн орон нутгийн буюу аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоор болжээ.Тэрээр өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн 26 -р тойрогт МАН-аас нэр дэвшсэн аж. Түүнийг хамтлагийнх нь нөхөд, гэр бүлийнхэн нь ихэд дэмжиж буй бөгөөд сонгуулийнх нь менежерээр НАМЗХ-ы удирдлагуудын нэг ажиллах гэнэ.
Сагсан бөмбөгийн спортод нэг үе нэрээ дуурсгаж явсан МУГТ Ц.Шаравжамц орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа аж. Тэрээр одоо Чингэлтэй дүүргийн спортын хорооны даргаар ажиллаж байгаа. Ц.Шаравжамц Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ИТХ-д нэр дэвшсэн гэнэ. Тус хороо нь өөрийнх нь амьдардаг хороо аж. Спортоос улс төр рүү орох болсон шалтганаа “Улс төрд орно гэж төлөвлөсөн зүйл байгаагүй. Би 1999 онд МАН-д элссэн юм. Тэгээд л үзэл бодлоо илэрхийлэхийн тулд улс төрд орж байна. Одоо сонгуулийн сурталчилгаа эхлэхийг хүлээж байна” гэж тайлбарлажээ.
Урлаг спортынхон улс төрд ордог моод ганц манайд байдаг зүйл биш. Польшийн Ерөнхий сайдаар 2007-2008 он хүртэл ажилласан Ярослав Касинский гэхэд л жүжигчин байж. Мөн Филиппиний 13 дахь Ерөнхийлөгч Жозефь Эстрадо залуу байхдаа жүжигчин байж. Энэ мэт урлаг спортын маш олон хүн төр түшилцэж явсан нь дэлхийн түүхэнд тэмдэглээстэй байдаг. Хүмүүс яагаад тэднийг дэмждэг вэ. Хэвшмэл нэг дүр төрхтэй, уйтгартай хослол өмссөн улстөрчдөөс залхсандаа тэр болов уу. Эсвэл тоглосон киног нь үзэж, дуулсан дууг нь сонсох дуртай хүнээ сонгохоо илүүд үздэг үү. Хэн мэдэх билээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (1)