Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Автобус-1" компанийн том оврын автобуснууд өнөөдөр өглөөнөөс эхлэн үйлчилгээнд гарсангүй. Нийслэлийн хэмжээнд 11 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тус компанийн бүх автобуснууд ийнхүү зогссон нь иргэдэд багагүй хүндрэл учруулж байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр "Автобус-1" компанийн ажилчид удирдлагуудтайгаа үл ойлголцсоны улмаас ажилдаа гараагүй бололтой. 24tsag.mn энэ талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (1)