Энэ жил сонгуульд ялалт байгуулж Засгийн газраа байгуулсан Ардчилсан нам
анхныхаа төсвийг УИХ-д оруулсан нь ихээхэн дуулиан дэгдээгээд байна.
Жил бүрийн төсөв өөрийн гэсэн онцлогтой. Энэ жилийнх олон давуу талтай ч
гэсэн хямралыг тооцоолоогүй гэсэн шүүмжлэлийг их хурлын эрхэм гишүүдтэй
зэрэгцээд эдийн засагчид сануулж байна.
Энэ жил сонгуульд ялалт байгуулж Засгийн газраа байгуулсан Ардчилсан нам анхныхаа төсвийг УИХ-д оруулсан нь ихээхэн дуулиан дэгдээгээд байна. Жил бүрийн төсөв өөрийн гэсэн онцлогтой. Энэ жилийнх олон давуу талтай ч гэсэн хямралыг тооцоолоогүй гэсэн шүүмжлэлийг их хурлын эрхэм гишүүдтэй зэрэгцээд эдийн засагчид сануулж байна.
Манай толгой эдийн засагчдын нэг Ерөнхий сайд асан Р.Амаржаргал “2013 оны төсөв: Монголд ядуурал буурахгүй улам ч нэмэгдэхээр юм байна даа” хэмээн байр сууриа илэрхийллээ. Түүний тайлбараар бол өөрсдийнх нь намын гишүүд ард түмнээ ядууруулах, ядуурлыг улам ч нэмэгдүүлэх төслийг батлуулах гэж байгаа аж. Мэдээж тэрээр ард түмний итгэлийг авч сонгогдсон гишүүний хувьд энэ жилийн төсөвт ихээхэн санаа зовж өөрийн байр сууриа илэрхийлж байгаа нь энэ. Р.Амаржаргалтай адилхан байр суурьтай ардчилсан намын олон гишүүн бий.
Сангийн сайд Ч.Улааны сануулга, тайлбараар бол Засгийн газар маш хатуу төсвийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Маш хатуу хэмээх түүний тайлбарыг олон янзаар тайлбарлаж болно. Ерөнхийдөө яриад байгаа хямрал болвол ямар ч чадамжгүй төсөв гэсэн үг л дээ.
Ардчилсан намынхан алдаатай төсвийнхөө бурууг Ардын намд тохож эхэлсэн. Тэдний намын гишүүдийн тайлбараар өмнөх Засгийн газрын олон амлалтыг хэрэгжүүлэх гэж алдаатай төсөв оруулж ирж байгаа бололтой. Гэвч ард түмэн эдийн засгийн хямрал болвол, менежмент хийж чадаагүйнх нь бурууг Ардын намтай холбож ойлгохгүй л болов уу? Ардчилсан намынханд бүх боломжийг нь олгож байхад сөрөг хүчиндээ бурууг өгөөд уснаас хуурай гарна гэвэл харин ч нэг хүлээн зөвшөөрөхгүй асуудал болох биз.
УИХ-ын гишүүдийн тайлбараар бол энэ жилийн төсөвт зарцуулалт нь тодорхойгүй хөрөнгө оруулалт багагүй байгаа бололтой. Тухайлбал Ерөнхий сайдын багцад байгаа 50 тэрбум, шинэчлэлийн нэртэй 31 тэрбум, Засгийн газраас гаргах бонд гээд ойлгомжгүй мөнгө их бий. Тэгсэн мөртлөө багш, эмч нарыг тэтгэвэрт гарахдаа авах мөнгийг хассан гэсэн шүмжлэл тасрахгүй байна. Өөрөөр хэлбэл дарга нар өөрсддөө дураараа зарцуулах мөнгө төсөвлөсөн мөртлөө, жирийн ард иргэдэд очих санхүүжилтийг тасалж байгаа аж.
Үүний зэрэгцээ Засгийн газрын гишүүд өөрсдийн аймагтаа илүү хөрөнгө оруулалт тавиад өөр аймгуудыг ялгаварлан гадуурхсан гэж нэг биш гишүүн гомдоллосон. Хямрал бий болоод инфляци хөөрөгдвөл ард түмний цалинг нэмэх ёстой. Энэ асуудал ч тодорхойгүй үлдсэн. Энэ мэтээр ирэх оны төсөв хүндрэх эрх баригчдын ирээдүй бүрхэг байгааг илтгэх боллоо.

24tsag.mn
Сэтгэгдэл (10)