Монголын дива нарын нэг дуучин С.Нарантай амьдрал, уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцсан юм.
- Урлагийн гараагаа яаж эхэлж байв. Бүх зүйл эхэлж байсан тэр үеэ дурсаач?
-Кино драмд сурч байсан. Кино драмд сурч байхдаа 1992 онд шүү дээ. Авга эгчийн маань нөхөр Очки гэдэг хүн Франц хэлтэй байсан. Тэр ах маань Франц дууны уралдаанд ор гэж зөвлөсөн. Ингээд "Жульем" гэдэг дуу заасан. Энэ дууны хэллэгийг маш сайн заалгаж аваад үг болгоных нь дээр галигаар бичүүлээд анхныхаа тэмцээнд орсон. Нэлээн сайн бэлдэж байж ороод түрүүлж байсан. Ингээд анхныхаа том тэмцээнд орсон нь энэ байлаа. Тэрнээс хойш ерөөсөө л оч ассан л даа. 1993 онд циркид рок попынхон нэг уралдаан зарлаж байсан юм. Тэгэхэд бас гуравт орж байсан. Энэ үед Баачка, Ариунаа, Хурдынхан гээд л бүгдээрээ дөнгөж гарч байгаа сайхан залуус байж дээ. Тэр үед надад Ангирмаа маань "Өөртөө бичсэн бичлэг" гээд Наранжав эгчийн гайхамшигтай дуу өгч байсан. Энэ дуугаар би гуравт орж байсан. Бас миний анхны монгол дуу байсан. Ингээд миний урлагийн гараа эхэлсэн дээ.
- Бээжинд сурч байхдаа таныг видео камер хичээлдээ авч ороод түүнийгээ гэртээ очиж сонсдог байсан гэсэн?
-Хятад хэл чинь маш хэцүү. Би чинь ямар 10 жилд хятад хэл сурсан хүн биш дээ. Нэг жил хятад хэл сурна гэдэг хэцүү. Нэг жил л гэж л ярьдагаас биш ердөө зургаан л сар ш дээ. Яг үнэнийг хэлэхэд нэг жил хятад хэл сураад юм ойлгодог хүн гэж хэцүү. Миний хувьд бол магистрын хичээл ороход видео камер аваад ордог байсан. Багш нар нь маш хурдан ярьдаг. Тэгэхээр зарим үгийг нь ойлгохгүй. Тиймээс эхний хэдэн хичээлдээ суугаад, сүүлдээ бүр тархи эргээд унангуут нь видео камер аваад ордог байсан. Сүүлдээ бүр сонссоор байгаад тэрийгээ хэрэглэхээ больсон л доо. Багшийгаа ойлгодог болоод чих онгойгоод эхэлсэн. Яагаад гэвэл эхний жилдээ магистрт сурч байгаа ч гэсэн магистрт тэнцүүлэх шалгалт авдаг. Тэнцэхгүй бол би Монголруугаа буцахаас өөр аргагүй. Тийм болохоор заавал тэр шалгалтыг амжилттай өгөх ёстой. Гадаадад бол ерөөсөө толь бичиг үзүүлдэггүй. Шалгалт өгөхдөө нэг, нэг цаастай, хэдэн харандаа цаанаас нь өгчихнө ингэж л орно шүү дээ. Тэгээд л менежментийн үндсэн суурь шалгалтыг авдаг. Тэнцэхгүй бол нэгдүгээрт эвгүй байдалд орно бас насаараа өөрийгөө зүхэх болно. Тиймээс хичээхээс өөр аргагүй. Сүүлдээ бүр менежментээ ойлгодог болсон. Ханз чин их хэцүү. Тэр үед би мэдэрч байсан. Өгсөн материалуудыг маш зөв хийж бүгдийг нь ханзаар бичих ёстой гэж. Менежмент гэдэг тоглоом биш шүү дээ. Надад гадаад хүн гэсэн өршөөл ерөөсөө байхгүй. Энэ бол маш хэцүү даалгавар байсан. Одоо тэр үеийг бодохоор бас чанга санагддаг. Тэгээд тэр үе ерөөсөө мартагддаггүй. Өөрийгөө дайчилж байсан үеэ бодохоор хүнээс бол маш бага хугацаанд ч гэсэн өөрийгөө дайчилж л чадвал их зүйл гардаг юм байна лээ гэдгийг ойлгосон.
-Урлагийн хажуугаар өөр бизнес эрхэлдэг үү?
-Бараг үгүй дээ. Гэхдээ бол яахав урлагийнхаа хажуугаар зөвлөгөө өгөх, хүнд заах зэрэг бизнесүүдийг интернетээр хийдэг л дээ. Гэхдээ яахав үргэлж өөрийгөө сорих дуртай. Саван хийж байсан. Жор гаргасан, бүх ургамлуудыг судалсан. Тэр бүгдийг судлахад надад маш их зүйл сургадаг, өөрийгөө хөгжүүлж байдаг. Сүүлийн үед би одон орон их сонирхож байгаа. Сүүлт од, хар нүх ч гэдэг юм уу. Скалер гэж юу юм, яагаад энэ бүгд чинь ийм учиртай байдаг юм гэх мэтийг мэдэхийг хүсч байгаа. Бизнес гэдэг чинь юу вэ гэхээр урлагийн бизнес их сайн байдаг юм. Энэ ертөнц дээр хүн рүү чиглэсэн бизнес маш чухал. Би менежментийн ангид сурч байхдаа мөнгө олоход ч тэр, хүмүүстэй ажиллахад ч тэр хамгийн хэцүү нь урлагийн бизнес гэдгийг мэдэрсэн. Үргэлж хүмүүсийн онгодыг дуудаж байж байгалиас заяасан авьяас зэргээ шавхаж байж тэр бүхэн бүтдэг. Тийм уран бүтээл хүнд хүрдэг. Хүмүүсийн зүрхэнд хүрсний дараа хүмүүс түүнийг нь буцааж хөрөгнө оруулалт хийж, худалдаж авдаг. Маш хэцүү бизнес. Ялангуай жижиг зах зээлтэй Монголд энэ бол хамгийн хүнд бизнес.
-Белгийн фествальд Монголчуудынхаа амьдралыг сурвалжлаад мөн Ганхуягтай хамтраад тоглолт хийсэн гэж сонссон. Тэр талаар сонирхуулаач?
-Бид хоёр "Гайхамшигт ертөнц" гэсэн нэвтрүүлэг дээр хамтарч ажилласан. Хуягаа ах маань санаачлаад тэдний гэр бүлийн хүн нэрт баллетчин Батгэрэл, тэгээд би хамтраад явсан байгаа. Их зүйл сурсан. Би Ганхуяг ахыг их хүндэлж хайрладаг л даа. Яагаад гэвэл маш их боловсролтой, даруухан, дипломатич мөртлөө насаараа урлагийн төлөө зүтгэлээ шүү дээ. Маш ухаантай. Тэгээд бас хүмүүстэй харьцаж байгаа байдлыг нь харж туршлага сууж байсан. Сэтгүүлчдэд их зүйл өгөхөөр хүн байна лээ. Би сэтгүүлч хүн биш байтал юм ярина, хүнээс асуулт асууна гэдэг ийм зүйл байдаг юм байна гэж харж байлаа. Орон орны хүнтэй уулзаж байсан. Энгийн ардтай уулзаж байсан, маш дээд зиндааны хүнтэй ч уулзаж байсан. Тэгэхээр энэ олон төрлийн хүмүүстэй яг тааруулж харьцаж чадаж байна гэдэг үнэхээр гайхамшигтай. Тэнд өөрийгөө нээж чадаагүй ч хүнтэй уулзаж байсан энэ олон төрлийн хүмүүстэй яг тэд нарт тааруулж харьцаж чадаж байсан. Яг зөв асуултыг сонгож хэлнээ гэдэг маш өндөр англи хэлний мэдлэгтэй, мөн тэр хүний уудалж гаргана гэдэг хэцүү ш дээ. Сэтгүүлчид бол нэлээн туршлага суухаар л юм байсан болов уу гэж би боддог. Надад үнэхээр сурах зүйл их байсан. Тэнд байгаа морин хуурчиддаа үнэ хөлсийг нь төлөөд морин хуураа сураад, худалдаж аваад л. Энэ бол үнэхээр гайхамшигтай зүйл. Ер нь бол монгол хүн нэгдэж чадвал үнэхээр ухаантай. Хамгийн гол нь тэдэнд сэтгэл нь жоохон эмзэглүүлдэг зүйл нь монголд байгаа зарим нэг үйл явдлууд, мунхаг зүйлүүд үнэхээрийн тэдний сэтгэлийг эмзэглзүүлдэг юм байна лээ. Ирье гэж бодохоор Монголд ирээд хэрэггүй гэж гэрийнхэн нь хэлдэг ч юм уу. Тэгэхээр ер нь гадаадад, амьдарч сурч байгаа хүмүүсийг монголдоо ирж, өөрсдийн сурч мэдсэн зүйлээ Монголчууддаа хуваалцаасай л гэж боддог. Хүн ер нь тал нутаг, тэр сайхан үнэр, морь мал нүүдэлчин амьдралынхаа тэр л зүйлийг үгүйлж хайрлаж байдаг. Гадаадад байгаа хүмүүс ч монголдоо ирэх туйлын хүсэлтэй байдаг. Нүүдэлчин гайхамшигтай орон зайг мэдэрч өссөн хүмүүс чин өөр сэтгэхүйтэй байдаг. Тэгэхээр үүндээ бас баярлаж, хайрлаж, омогшиж явах хэрэгтэй гэж боддог.
-Ер нь Белгит Монголчууд хэр амьдралтай байна?
-Хэтэрхий их гадаад, гадаад гээд л . Одоо эргээд хар л даа. Хэтэрхий их гадаад шүтсэнээрээ айлд орохоор хүүхдүүд нь Монголоороо ярьж чадахгүй байна шүү дээ. Монголдоо шүү дээ. Тэгэхэд Белгид амьдарч буй монгол хүүхдүүд гэртээ монголоороо ярьж байна. Ээж, аав нь монголоор чи ярь гэж байна. Энэ хоёр ялгааг энд байгаа Монголчууд ойлгооч ээ. Хүн бол монгол хэлээ сайн мэддэг байх ёстой. Хэл бичиг ухааны доктор, профессор Буянтогтох гуайн хичээлийг үзэж байхдаа би ойлгож байлаа. Өөрийнхөө бодол санааг монгол үгээрээ зөв илэрхийлэх ёстой гэдгийг хатуу ойлгосон л доо. Хэрвээ Монголдоо хайртай л юм бол монголынхоо уран бүтээлчдийн хийж байгаа зүйлийг, хэн нэгний монголоо гэж явж байгаа зүйлийг л дэмжих ёстой. Хэзээ Солонгосчууд тэгж байлаа, Япон тэгдэг үү гэх мэтээр харьцуулж огт болохгүй. Монголоороо омогших ёстой.
-Таны хувьд эмзэглэж явдаг зүйл юу вэ?
-Би хамгийн их үзэн яддаг зүйл бол Монголдоо байсаар байж гадныханы гар хөл болчихсон. Гадныханыг бүр шүтчихсэн. Би Хятадад сурч байхдаа таксины жолоочтой ч гэсэн хэрэлдээд гардаг байсан. Манай таксины жолооч нар шиг чимээгүй хүргээд өгчихгүй шүү дээ. Чи хаанаас ирсэн Шинжьян уу гэж асууна. Намайг хараад шүү дээ. Тэгээд би монгол хүн гэхээр Монгол чинь урд нь манай Хятад байсан гэж байгаа юм. Тэгээд л би шууд та нар түүхээ мэддэггүй гээд л маргалдаж эхэлнэ. Үргэлж мөнхийн энэ асуудал надтай тааралддаг байсан. Ямар ч том хүлээн авалтанд орно, дуулаад гараад ирлээ. Энэ л асуудал. Тийм болохоор би мөнхийн бэлэн байдал асаад л явдаг байсан. Улс орноо өмөөрөх, бахархах байдал байнга шүү дээ. Тэгэхээр Монголдоо байгаа юм байж гадаадуудын боол болоод тэднийг дэмжээд монголоо доош хийдэг. Тэгж байгаа хүнийг харахаад бүүр тэсэхгүй уур хүрээд байдаг. Үнэхээр үздэггүй.
-Өвөрмонголчуудтай хамтарч хатны дүр бүтээж байсан гэж сонссон. Энэ талаар?
-Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг дээ. Одоо бол овоо ч босгоогүй, ямар нэг чүдэнзний толгой ч босгоогүй байхад аль хэдийн шаазгай суугаад зохиолыг нь бичээд, киног нь бүтээгээд тавьчихдаг болчихож. Хүний амьдралыг тэр чигээр нь өөрчлөөд хувиргаад тавьчихдаг чадалтай болчихсон байна. Тэгэхээр зэрэг би кинонд огт тоглоогүй. Өвөрмонгол надад, санал тавиагүй. Би хатны дүрд ч тоглоогүй, хатны хувцас ч өмсөөгүй. Тэгэхээр зэрэг миний оронд нэг хүн очиж кинонд тоглоод, ярилцлага өгөөд л , миний оронд гадаад хүнтэй суучих юм. Казактай ч суучихлаа. Би одоо олон л салж нийллэг хүн болчихоод байна ш үү дээ. Тэгэхээр би ихэр биш л гэж бодоод байх юм. Намайг ингэж бичсэнээр их мөнгө олоод байна уу гэж бодож байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (5)