“Deren Cup-2012” футзалын өсвөр үеийнхний олон улсын тэмцээний Улаанбаатар хотод дөрвөн өдрийн турш үргэлжилж, аваргууд нь өчигдөр тодорлоо. Г.Мөнхчулуун захиралтай “Дэрэн Сүмида” клуб, С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай “Улаанбаатар” их сургуулийн хөлбөмбөгийн клуб хамтран зохион байгуулсан тэмцээнд ОХУ-ын Эрхүү хотын “Динамо”, Улаан-Үд хотын “Селенга-Титан”, Багануур дүүргийн “Хар алмааз” клубийн өсвөрийн тамирчид өрсөлдсөн юм. Тэмцээн Хан-Уул дүүргийн БТСХ, “Улаанбаатар” их сургуулийн спорт зааланд, 10,12,13,14 хүртэлх гэсэн дөрвөн насны ангилалд болсон.