УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргаар УИХ-ын
гишүүн О.Баасанхүү ажиллаж байсан. Харин тэрээр өөрийн хүсэлтээр дэд
даргын албан тушаалаа өгсөн тул бүлгийн дэд даргыг шинээр сонголоо.
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү ажиллаж байсан. Харин тэрээр өөрийн хүсэлтээр дэд даргын албан тушаалаа өгсөн тул бүлгийн дэд даргыг шинээр сонголоо. Өнөөдрийн бүлгийн хурлаар санал хураалт явуулж, УИХ-ын гишүүн Ч.Улааныг бүлгийн дэд даргаар сонгожээ. Ингэснээр Ч.Улаан Сангийн сайд, МАХН-ын нарийн бичгийн дарга, УИХ дахь МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга зэрэг албан тушаалыг зэрэг хашихаар болж байгаа юм. Түүний эл байдлыг бүх эрх мэдлийг төвлөрүүлэх тулд хийж байна гэх хүн ч олон байна.
Сэтгэгдэл (1)