Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд цөөнгүй бий. Тэгвэл тэдний үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төлөвлөгөөний дагуу шалгалт хийжээ.
Энэ удаагийн шалгалтад Нийслэл, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг газрууд хамрагдав. Улсын хэмжээнд 425 зочид буудал, 537 дэн буудал, 255 жуулчны бааз, 157 амралтын газар үйл ажиллагаа явуулдаг аж. Шалгалтад Хөвсгөл аймгийн Цагаан нуур, Хатгал, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Төмөрбулаг сумд, Хатгал тосгон хамрагджээ.
Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт байрших аялал жуулчлалын 35 аж ахуйн нэгж, зургаан иргэн явуулж буй үйл ажиллагааг шалгав. Нийслэл орчмын Тусгай хамгаалалттай газар Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 36 аж ахуйн нэгж, байгууллага, Богд хаан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа 51 иргэн, аж ахуйн нэгжийн амралт, жуулчны бааз, гэр буудлыг буюу Налайх дүүрэгт хамрагдвал зохих 46 обьектын 82, ХанУул дүүрэгт хамрагдвал зохих 10 обьектын 87.5, Баянзүрх дүүрэгт хамрагдвал зохих найман обьектын 90 хувийг тус тус хамруулжээ.