УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ дахь МАН-ын
гишүүдийг бүлэгтэй болгох хуулийн төслийг 2013 оны нэгдсэн төсвийн тухай
хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцэж батлах ёстой гэсэн өмнөх байр
сууриа хэвээр хадгалсан юм байна. Хэрвээ намын бүлгүүдэд улстөрийн хүсэл
эрмэлзэл байгаа бол эл хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах
бололцоо ч мөн нээлттэй тухай энэ үеэр Н.Энхболд гишүүн онцоллоо. Мөн хуралдаанаар Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Батлан хамгаалах яамны харъяа Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь хоёрыг нэгтгэн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болгох шийдвэрийг хүчингүй болгох ёстой гэж үзсэн байна. Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглах ёстой, тиймээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр болжээ.