Намрын уран бүтээлийн нээлтээ Сэлэнгэ аймгийн багачуудад зориулсан Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид ЕБС-ийн бага ангийн сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан уран бүтээлийн дээжсээ толилуулахад бэлэн болжээ. Тэд хүүхэд багачуудад зориулан тайзнаа “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” шоуг, мөн В.Хауфын зохиол өнгөрсөн жилийн “Гэгээн муза” наадмын хоёр цомын эзэн болсон “Том хамарт одой” жүжгийг дунд болон ахлах ангийнханд зориулан тоглохоор болжээ. Түүнчлэн энэ сард бага тайзнаа амралтын өдөр бүр 13.00 цагт “Өнхрүүш”, мини театртаа 14.00 цагт “Могжоохон даагатай жогжоохон хүү” жүжгээ тоглох нь ээ. Хүүхэлдэйн жүжгийн тасалбар 1500, 2500 төгрөгийн үнэтэй юм байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)