Манай улсад 425 зочид буудал, 537 дэн буудал, 255 жуулчны бааз, 157 амралтын газар үйл ажиллагаа явуулдаг гэх тооцоо байдаг. Нийслэлийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын баазуудад мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Шалгалтад УБ болон Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг газруудыг хамруулсан байна. Тухайлбал Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын бүсүүдээс Цагаан нуур, Хатгал, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Төмөрбулаг, Хатгал сумууд багтжээ. Мөн нийслэл орчмын тусгай хамгаалалттай газар горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 36 аж ахуйн нэгж, байгууллага, Богд хаан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа 51 иргэн, амралт, жуулчны бааз, гэр буудлуудыг шалгажээ. Түүнчлэн Налайх дүүрэгт хамрагдвал зохих 46 обьектын 82, Хан-Уул дүүрэгт хамрагдвал зохих 10 обьектын 87.5, Баянзүрх дүүрэгт хамрагдвал зохих найман обьектын 90 хувийг тус тус хамруулжээ.