Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяан Интерполд захиа бичсэнээрээ эрүүгийн
хариуцлагад татагдсан. Тэр ч байтугай түүнийг огцруулах талаар АН-ынхан
дотроо ярилцаад байгаа. Учир нь түүнийг албан тушаал, эрх мэдлээ
ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэрэгт сэжигтнээр
тооцон АТГ-т шалгаж байгаа билээ.
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяан Интерполд захиа бичсэнээрээ эрүүгийн хариуцлагад татагдсан. Тэр ч байтугай түүнийг огцруулах талаар АН-ынхан дотроо ярилцаад байгаа. Учир нь түүнийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэрэгт сэжигтнээр тооцон АТГ-т шалгаж байгаа билээ.
Э.Эрдэнэжамъяан Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдон Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой Б.Хуяг нарыг интерполоор эрэн сурвалжлахаа зогсоож өгөөч гэсэн утгатай албан бичиг явуулсан юм. Уг хүсэлтийг дэд сайд гаргах ёсгүй тул Интерполын нарийн бичгийн даргын газраас энэ хэргийг лавлахаар Хууль зүйн яамд захидал илгээсэн нь түүнийг “барьж” өгсөн билээ.
Мөн Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэлд таарч байгаа эсэхийг дахин судалж, хариу ирүүлэх хүсэлт тус газрын ерөнхий нарийн бичгийн даргын газраас Интерполын Монголын товчоонд ирсэн. Түүгээр зогсохгүй Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг эргэж харахаар болсоноо ч мэдэгдсэн юм. Тиймээс Э.Эрдэнэжамъяангийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн хэмээн АТГ-аас шалгаж эхлээд байгаа юм.
Харин түүний үйлдлийн талаар намын нөхөд мөн хуулийн байгууллага салбарын сайд нь юу хэлснийг хүргэж байна.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хэн нэг хүн тэнэг байх бол иргэний эрх чөлөө байхаа. Харин албан тушаалтан тэнэг байх бол бусдын эрх чөлөөг сүйтгэнэ” хэмээн өөрийн твиттерээрээ дамжуулан илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Цолмон “Дэд сайд Э.Эрдэнэжамъянг Интерполд хандсаныг нь буруу гэж би бодохгүй байна, олон нийт ч тийм бодолтой байгаа болов уу. Интерполд хэн ч ямар ч асуудлаар хандаж болдог нээлттэй вэб сайттай, нээлттэй байгууллага юм билээ ш дээ. Тэрнээс Интерполд Монгол ганцхан цонхоор хандана гэсэн хатуу дэг байхгүй, монголчууд тэгж ойлгодог байж магадгүй. Гол нь манайхны интерполын тухай ойлголт нь янз бүр байгаагаас маргаантай нөхцөл байдал үүслээ. Намын удирдлагаар асуудлыг хэлэлцээд “Чи тийм асуудлыг интерполд тавь” гээд Э.Эрдэнэжамъянаар гүйцэтгүүлсэн бол Э.Эрдэнэжамъян хариуцна гэхээсээ илүүтэй намын удирдлага л хариуцах ёстой. Яагаад гэвэл намын удирдлага, хамт олноос тийм шийдвэр гарсан учраас. Тэгэхээр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд хариуцлага тооцох болбол намын удирдлагын төвшинд асуудлыг ярих ёстой гэж бодож байна. Тэгээд ч Э.Эрдэнэжамъян өөрийн санал санаачлагаар дур зоргоороо энэ алхмыг хийгээгүй учраас цаад улстөрийн хүчин нь хариуцлагаас хуваалцах ёстой л доо”
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Интерполоор Монгол Улсын хоёр иргэнийг улаан шугам дээр тавиад хайж байгаа тухай мэдээлэл гарсан байсан. Монголд Интерполоор хаймаар зөндөө хүн байхад зөвхөн Н.Энхтуяа, Б.Хуяг хоёрыг онцолдог нь ямар учиртай юм бэ. Үүний цаана улс төрийн зорилго байна гээд МАХН-ын зүгээс улс төрийн албан тушаалд байгаа бүх хүнээ Интерполд захиа бич гэж даалгасан юм. Эхний бичсэн хүн нь Э.Эрдэнэжамъян байсан. Асуудлыг УДШ-ээр шийдээгүй байхад ингэж болохгүй гэж Интерполд гомдол гаргасан. Ямар ч гэсэн МАХН-ын харьяалалтай улс төрийн албан тушаалтнууд Интерполд захиа явуулна шүү гэсэн шийдвэрийг МАХН, “Шударга ёс” эвслээс гаргасан байгаа. Дараа нь УИХ-ын дэд дарга Л.Цог, Засгийн газрын Шадар сайд Д.Тэрбишдагва, байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, миний бие ч тийм захиа явуулах байх”
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Интерполын хуулийн дагуу аливаа этгээдийг эрэн сурвалжлах болон бусад ажиллагааг тухайн улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн дагуу явуулах зохицуулалттай. Гэтэл дээрх зохицуулалтаас гадуур захидал ирсэн байна гэсэн утгатай цахим захидал Интерполын нарийн бичгийн даргаас ирсэн. Эл асуудлыг шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаанд нөлөөлөх, саад хийх аливаа оролдлого гаргасан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татсан. Хэрэв тэгсэн тохиолдолд тухайн этгээд хариуцлага хүлээх ёстой. Дэд сайд Э.Эрдэнэжамъян төрийн албан тушаалаа ашиглаж дээрх цахим захидлыг илгээсэн бол хуулиар хариуцлага хүлээх учиртай.”
Сэтгэгдэл (45)