Өчигдөр
Охайя мужид болсон Обамагийн сонгуулийн сурталчилгааны үеэр эсэргүүцэл
илэрхийлсэн хоёр хүнийг үзэгчдийн суудлаас хөөж гаргасан байна.
Өчигдөр Охайя мужид болсон Обамагийн сонгуулийн сурталчилгааны үеэр эсэргүүцэл илэрхийлсэн хоёр хүнийг үзэгчдийн суудлаас хөөж гаргасан байна.
“Cincinnati” их сургуулийн сагсан бөмбөгийн зааланд Ерөнхийлөгч Барак Обама хэдхэн минутын илтгэлээ тавихаар гарч ирчээ. Түүнийг дөнгөж эхэлтэл үзэгчдийн суудлаас нэгэн эр үр хөндөлтийн талаар хашгирч эхэлсэн байна. Танхимд цугларсан 13500 хүн үймээн үүсгэсэн эрийг дуугүй болохыг шаардаж орилсноор ерөнхийлөгч илтгэлээ зогсооход хүрчээ. Таван цагдаа ирж эрэгтэйг албадан гаргатал хашгирсаар л байсан байна.
Үүний дараа Обама илтгэлээ дахин эхэлтэл танхмийн нөгөө талаас бас нэгэн эр илтгэлийг зогсоохоор хашгирсан байна. Харин хоёр дахь эрийг хурдан гаргажээ.
Үймээн намжсаны дараа Обама илтгэлээ эхлэхээсээ өмнө “Энэ хоёр эрэгтэй магадгүй “Tennessee Titans”-ын фенүүд байсан биз. “Bears” баг тэднийг ялахад уур нь хүрсэн байх” хэмээн хошигноод амжсан байна.
Барак Обамагийн хайртай хөгжимчин Стив Уондер мөн түүнийг дэмжиж буйгаа илэрхийлж, энэхүү арга хэмжээнд тоглож үзүүлжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль маргааш болно.

Д.Идэр
Сэтгэгдэл (1)