Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэхээр болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор 11-р сарын 13 буюу ирэх мягмар гарагт Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болох гэж байна. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх оролцоно. Ойн барилдааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр 13,30 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм.
24tsag.mn