АНУ-ын
ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни
сонгуулийн өдөр ялалтын илтгэлээ бичиж дууссан тухайгаа хэвлэлийнхэнд
мэдээлжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт ромни сонгуулийн өдөр ялалтын илтгэлээ бичиж дууссан тухайгаа хэвлэлийнхэнд мэдээлжээ.
Питтсбургээс Бостон луу нисэх онгоцноосоо сэтгүүлчдэд энэ талаар мэдээлсэн Митт Ромни сонгуулийн кампанит ажлаа амжилттай дуусгасан тул сонгуульд ялна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн тэрээр сонгуульд ялсан тохиолдолд тавих илтгэлээ бичиж дууссан талаараа “Би ялалтын илтгэлээ дөнгөж бичиж дууслаа. 1118 үгтэй илтгэл боллоо. Гэхдээ энэ илтгэл бага зэрэг өөрчлөгдөж магадгүй. Учир нь би найз нөхөд, хамаатан, зөвлөгч нартаа илтгэлээ тавьж үзүүлээгүй байгаа. Тэд ямар хариу үйлдэл үзүүлэхээс шалтгаалж өөрчилж магадгүй” хэмээн хэлжээ.

Д.Идэр