Монгол хөөмийн гайхамшгийг харуулах хөөмийч Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбадрах, ҮДБЭЧ-ын хөөмийч Ц.Цогтгэрэл нарын “Монгол сонгодог” хөөмийн тоглолт энэ сарын 11-нд 15.00 цагт Соёлын төв өргөөнд болох нь. Тоглолтод ҮДБЭЧ-ын Үндэсний Их найрал, тус чуулгын бүжигчид, ДБЭТ-н Симфони оркестор, ДБЭТ-ын гоцлол дуучин Д.Эрдэнэтуяа, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, уртын дууч Д.Үүрийнтуяа, “Мемори оркестр” амьд хөгжмийн хамтлаг ийнхан оролцох аж. Монголд төдийгүй дэлхийд хөөмийн урлагийг хөгжүүлэх, түүний урын сангийн агуулгад баяжилт хийх, агуулгын өргөн хүрээнд хөгжүүлэх эрхэм зорилго бүхий таван жилийн хугацаатай хэрэгжих “Монгол сонгодог” төслийн хүрээнд уг тоглолтыг зохион байгуулж буй бөгөөд ерөнхий найруулагчаар Төрийн хошой шагналт С.Сүхбаатар, хөгжмийн найруулагчаар М.Бирваа, Р.Бат-Эрдэнэ нар тус тус ажиллаж буй аж.