Монголбанк валютын ээлжит дуудлага худалдаагаа өчигдөр хийлээ. Үүгээр
банкууд 23.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк
1397 төгрөгийн хаалтын ханшаар 10.8 сая ам.доллар худалджээ. Харин
юанийн дуудлага худалдаагаар Монголбанкнаас 89 сая юань худалдан авах
санал ирсэн бөгөөд уг саналыг 100 хувь биелүүлсэн байна.