АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Митт Ромни сонгогчиддоо хандан үг хэлж, салах ёс гүйцэтгэлээ.
Тэрээр “Энэхүү сонгуульд намайг дэмжиж байсан америкийн соногогчдод халуун баяр хүргэж гүнээ хүндэтгэж байна. Мөн бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Пол Райнд баяр хүргэе. Энэхүү сонгуулийн кампанит ажил миний хувь хэзээ мартагдашгүй үйл явдал байлаа.
Бид ялагдсан хэдий ч бууж өгөхгүй. Энэхүү сонгуулийн үйл ажиллаганаад бидний эсрэг олон хүчин зүйл байлаа. Бүр байгаль орчин, уур амьсгал хүртэл. Гэхдээ үнэнч сонгогчиддоо баярлалаа.
Би улс орноо дэлхийд тэргүүлүүлэхийг хүссэн юм. Сүүлийн хэдэн жил чухам юу болсныг та бүхэн өөрсдийн нүдээр харсан биз. Гэвч бидний тэмцэл үүгээр зогсохгүй. Энэхүү сонгуулийн кампанит ажил олон хүмүүсийн хувьд үйл явдлыг харьцуулан бодох, дүгнэх боломж олгосон биз. Бүгд найрамдах намынхан бат бөх гэр бүл, баян чинээлэг нийгэм зэрэг Америкийн гол үнэт зүйлсүүдийг зарчмаа болгон баримталсан.
Бидний ялагдал маш гунигтай үйл явдал. Гэхдээ бидний тэмцэл маш зоригтой, тууштай үйл явдал байлаа. Манай улсын хүн бүр бидний уриа, намын хөтөлбөрийг олж мэдсэн. Сонгуульд юу ч болсон гэсэн би америкт итгэж байна.
Америк орныг бурхан ивээх болтугай” хэмээн хэллээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (4)