Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад хүчингийн нэг хэрэг бүртгэгдсэн. Мөн бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан нэг хэрэг гарсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд Москва хорооллын есдүгээр байрны орцонд хүүхэд хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Хэргийг шалгахад Дархан аймгийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй 43 настай Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус байранд оршин суух есөн настай охин Э-г лифтэнд суухад нь боон зодож хүчиндэхийг завдсан байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (13)