Энэ сарын 1-нд "UB Palace"-д болсон нэгэн үйл ажиллагаанд ажлаа хийж явсан paparatsi.mn сайтын зурагчинг “Ice top” хамтлагийн Боогий буюу Коби хэрцгийгээр зодож танхайрсан хэрэг гарсан. Түүнийг нүүр нүдгүй балбаж, хамар ам нь бөөн цус болсон тул эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа юм.
Харин зодуулсан зурагчин Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргажээ. Өргөдлийн дагуу дүүргийн цагдаагийн хэлтсээс Кобиг шалгаж эхлээд байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр, түүнд Эрүүгийн хуулийн 181-т зааснаар танхайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэнэ гэв.
Б.Чимэг
Сэтгэгдэл (13)