Татварын ерөнхий газрын ХШАЗХ-ийн дарга Ч.Гансүхээр ахлуулсан баг “Австралийн татварын систем, тогтолцоо, эрсдэлийн удирдлага ба хяналт шалгалт, хөндлөнгийн мэдээллийн цуглуулах солилцох, том татвар төлөгчдийн татвар, уул уурхайн салбарын татварын онцлог” сэдэвт сургалтад хамрагджээ. Сургалтыг Австралийн Мельбурн хотноо Монгол Улсын Засгийн газрын Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төслөөс зохион байгуулсан аж.

Мельбурн хотын Татварын албанд зочилж, Австралийн Татварын албаны тогтолцоо, том татвар төлөгчдийн албаны үйл ажиллагаа болон Засгийн газраас шинээр нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа Ашигт малтмалын нөөцийн түрээсийн татвар, эрсдэлийн удирдлага ба хяналт шалгалт, хөндлөнгийн мэдээллийг цуглуулах, солилцох талаар туршлага судалжээ.
Тус багийнхан Австралийн томоохон хөрөнгө оруулагч болох “Рио Тинто” группийн ажлын байраар зочлон компанийн хөрөнгө оруулалт, үнэ шилжүүлэлтийн талаар баримталдаг бодлогыг лавласан байна. Мөн аудитын “Эрнст энд Янг” компани дээр зохиогдсон “Үнэ шилжилт”, “Уул уурхайн салбарын татварын өнөөгийн байдал” сэдэвт сургалтад хамрагдсан аж.