Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд сонгуулийн 26 дугаар тойрогт
27 нэр дэвшигчээс 25 нэр дэвшигчийн сонгогчдоос авсан санал хуульд
заасан 28 хувьд хүрээгүй тул тус тойрогт үлдсэн нэг мандатад дахин санал
хураалт зохион байгуулахаар болсон.
Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд сонгуулийн 26 дугаар тойрогт 27 нэр дэвшигчээс 25 нэр дэвшигчийн сонгогчдоос авсан санал хуульд заасан 28 хувьд хүрээгүй тул тус тойрогт үлдсэн нэг мандатад дахин санал хураалт зохион байгуулахаар болсон. Тиймээс дахин санал хураалтыг 2012 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр явуулахаар шийдвэрлэсэн тогтоолыг УИХ-ын сонгуулийн 26–р тойргийн хороо өмнө нь гаргасан билээ.
Гэвч Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Эрхэмбаярын гаргасан нэхэмжлэлтэй холбогдох Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл дээрх тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэхээр УИХ-ын сонгуулийн 26-р тойргийн хорооноос шийдвэрлэсэн байна.