Хятадын Комунист намын Их хурал яг одоо Бээжингийн ардын их хурлын ордонд эхлэх гэж байна. БНХАУ-ыг есөн жил жолоодсон Ху Жинтао энэ хурлын үеэр халаагаа өгч, дараагийн удирдагчийг зарлах тул олон нийт анхааран ажиглаж байна. Уг хурлын нээлтийг Хятадын радио телевизүүд болон төвийн гол мэдээний сайтууд шууд, 10 орны хэлээр дамжуулах юм. Үүнд хятад хэлний төв аялгуу, англи, япон, солонгос, монгол, араб, орос, франц, герман, испани зэрэг арван орны хэл багтаж байна. Мэдээллийг шууд нэвтрүүлэг өргөн долгион, гадаад дахь радио станц, Бээжин дэх дунд долгионы 846 долгион, хятад, англи хэлний сайтуудаар дамжуулна. Хэвлэлүүд Ху Жинтаогийн орыг залгах хүнээр 58 настай Ши Жинпинийг нэрлэж байгаа юм.
Т.Гэрэл