Москвад болсон мундаг том уралдаанд Монголын дуучид мундаг том амжилт гаргаж байсан цаг саяхан. Аль ч утгаараа өнгөрсөн жилийн хамгийн сүпер мэдээ энэ байлаа. Монголчуудын хувьд өнгөрсөн оны хамгийн баяртай сайхан мэдээ ч энэ байж магадгүй. М.Глинкийн уралдаанд цойлсон манай гурвын нэг, эрэгтэй нэгдүгээр байрын шагналт Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар удахгүй "Монгол сонгодог" тоглолтоо хийх гэж байна. Гэхдээ бүр Монголын нэрт хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровтой хамтрана. Залуу дуучин Г.Ариунбаатартай олон зүйлийн талаар ярилцлаа.
Москвад болсон мундаг том уралдаанд Монголын дуучид мундаг том амжилт
гаргаж байсан цаг саяхан. Аль ч утгаараа өнгөрсөн жилийн хамгийн супер мэдээ
энэ байлаа. Монголчуудын хувьд өнгөрсөн оны хамгийн баяртай сайхан мэдээ ч
энэ байж магадгүй. М.Глинкийн уралдаанд цойлсон манай гурвын нэг,
эрэгтэй нэгдүгээр байрын шагналт Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар удахгүй "Монгол сонгодог" тоглолтоо хийх гэж байна. Гэхдээ бүр Монголын нэрт хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровтой хамтрана. Залуу дуучин Г.Ариунбаатартай ярилцлаа.
- Г.Ариунбаатар гэхээр хүмүүс маш мундаг залуу гэж ойлгодог. Чи үнэхээр бусдаас илүү авъяастай юм уу. Эсвэл бусдаас илүү хөдөлмөрлөсөн юм уу?
- Аль аль нь бий. Би өөрийгөө хөдөлмөрлөөгүй гэж хэлэхгүй. Бас би өөрийгөө авьяасгүй гэж хэлэхгүй. Ямар ч авьяас тордолгоо байхгүй бол хөгжихгүй шүү дээ. Залууст хөдөлмөр дутагдаад байгаа юм шиг санагддаг. Хүн зорьсон зүйлийнхээ төлөө үхэн хатан зүтгэх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд заавал үр шимээ өгдөг.
- Н.Жанцанноров гуайтай хамтарч тоглолт хийх санааг та гаргасан уу?
- Н.Жанцанноров багштай Глинкийн уралдаанаас өмнө танилцсан. СУИС төгсөх хавар танилцсан юм байна. Уг нь Н.Жанцанноров гуай бол түүхэн хүн шүү дээ. Монголын урлагийн тэргүүн эгнээнд явдаг нэрт хөгжмийн зохиолч гэдэг үүднээс би дэмждэг байсан. Энэ хүний шинэ дууг дуулаад үзчих юмсан гэж мөрөөддөг байлаа. Нэг өдөр Н.Жанцанноров гуай Дорнод нутгийн тухай тоглолт тавьсан юм. Тэр тоглолтонд дуулагдах хоёр дуугаа баритонт хоолойтой хүүхдээр дуулуулмаар байна гэж байх үед АЖ Долгор багш маань намайг санал болгосон гэсэн. Тэгээд бид хоёр танилцсан. Би хойшоо уралдаанд яваад ирэхэд Н.Жааяа багш маань хоёулаа CD гаргая гэсэн санааг гаргасан. Бид хоёр арваад дуутай. Би бас ард түмнээсээ МУГЖ хэмээх эрхэм цолыг авлаа. Ард түмэндээ талархах ёстой. Харин юугаар вэ? гэж бодсон. Дэлхийн сонгодог гэж байдаг. Даанч монголчууд түүнийг ойлгодоггүй. Тэгвэл монгол сонгодог гэж байгаа. Монголын сонгодог бүтээл гэдэг нь мэргэжлийн дуунууд юм. Нийтийн дуу биш. Тийм учраас Н.Жааяа багшийнхаа дан баритон хоолой дуулдаг дуунаас шилж мөн шинэ дуунуудаа оролцуулаад “Монгол сонгодог 1” гэдэг тоглолтыг тоглох гэж байна. Талархлын концерт гэдэг нэртэй.
- Нэг гэж байгааг бодвол цаашид цуврал болж үргэлжлэх юм шиг байна. Тийм үү?
- Цуврал гэдэг маань дараа дараачид үргэлжилнэ гэсэн үг. Сонгодог гэхээр л тасарсан Европын айхтар урлаг гэж олйгодог. Бид нар ойлгоход боловсрол хэрэгтэй ч гэх зүйлээр төсөөлүүлж ойлгуулж болохгүй. Ойлгоход мэдлэг хэрэгтэй нь хэрэгтэй л байх л даа. Гэхдээ Монголд чинь энэ сонгодог зүйл байгаа юм шүү дээ. Бидний амьдарч байгаа энэ үед мундаг мундаг хөгжмийн зохиолч байдаг юм шүү гэдгийг харуулъя гэдэг үүднээс тавьж буй миний анхны концерт юм.
- Одоо болох тоглолтондоо Н.Жанцанноров гуайн дуунуудыг дуулах юм байна. Харин Н.Жанцанноров гуай уг тоглолтонд ямар байдлаар гарах вэ?
- Н.Жанцанноров гуай оролцоно. Оролцохдоо тоглолтоо хөтөлж ч магадгүй. Ер нь юу ч хийж болно. Би энэ агуу хөгжмийн зохиолчийн хит дуунуудыг дуулна. Жишээ нь "Намайг дурсаад дуулдаг болохоор чинь" гэх мэт. Тэгээд бидний шинэ дуунууд дуулагдана. Мөн мэргэжлийн романси дуулна.
- Би тийм л дуу дуулна гэсэн цензурыг өөртөө тавьдаг уу?
- Тийм зүйл байна. Гэхдээ би нийтийн дууны цомогтой. “Илүү ч үгүй, дутуу ч үгүй” гэдэг нэртэй цомгоо зургаан сард гаргасан. Дуурийн дуучин гэхээр л өөр жанрын дуу болж болохгүй гэсэн ямар ч хууль байхгүй. Дуурийн, уртын, нийтийн дуучдын хооронд маргаан байдаг. Дуурь гэхээр л мундаг гэсэн ойлголт байдаг.
- Тэр ер нь зөв хандлага уу?
- Би бол нийтийн дуугаа ч, мэргэжлийн зүйлээ ч дуулна. Өөрийнхөө чадах л зүйлийг дуулах хэрэгтэй. Түүнээс биш би дуурийн дуучин гээд л бөхийн өргөөнд очиж дуулахгүй байх юм уу. Тэр бол өрөөсгөл зүйл. Би ард түмнээс гарсан ард түмний дуучин учраас ард түмэндээ л үйлчлэх ёстой. Би ард түмнийхээ дуртай дууг нь дуулж тэдэнд сэтгэлийн цэнгэл эдлүүлэх ёстой. Би дуурийн дуучин учраас Ари дуулдаг, романс дуулдаг гэсэн ойлголт байж болохгүй. Би ийм зүйлд үнэхээр дургүй. Тийм учраас би сөрж нийтийн дууны цомог гаргасан юм. Харин одоо би Монгол сонгодогуудаа дуулах гэж байна. Миний тоглолтыг зохион байгуулж байгаа найз маань надад “Монгол сонгодог байж болохгүй юм уу. Чи одоо ари дуулж байна. Нэг бол нийтийн дуу дуулж байна. Яг энэ хоёрын завсрын зүйл байж болохгүй юм уу” гэж хэлсэн. Монгол зүйлийг нь хүмүүст ойртуулъя. Тэгэхгүй бол хүмүүс шууд ари романс хүлээж авахгүй байна. Тиймээс хэдэн найзтайгаа нийлээд энэ тоглолтоо зохион байгуулж байна. Урлагт хайртай хүмүүс болон урлагийг дэмждэг бизнесийн байгууллагууд намайг дэмжиж тусалж байна. Мөн АЖ Долгор багш маань чин сэтгэлийн зөвөлгөө өгч байна. Мөн СТА Ө.Уянга, "Voice" группын дуучин Б.Отгонжаргал эгч маань миний тоглолтонд орно. "Хайрлан дуулмаар байна" гэдэг дууг Б.Отгонжаргал эгчтэй дуулна. Зүгээр л сайхан дуулна. Тэр өдөр зүгээр л сайхан үзэгчидтэйгээ хамт дуулна. Миний хүсч байгаа зүйл бол аягүй гоё сонгодог үзэгчид байгаасай гэж бодож байна. Өмссөн хувцас нь ч гэсэн цэвэрхэн. Үнэхээр хүсч ирэн миний тоглолтыг үзээсэй гэж бодож байна. Би ч гэсэн хичээх болно. Би хойшоо уралдаанд орж ирчихээд л энэ тоглолтондоо бэлтгэсэн. Аль болох үзэгчтэйгээ уялдаатай. Үзэгчтэйгээ инээлдсэн, ярилцсан тоглолт байгаасай гэж бодож байгаа. Яагаад энэ дуулна, тэр бүжиглэнэ гэж дуулах ёстой юм. Бидний гол санаа бол Монголын концертын түвшинг өөр түвшинд аваачих. Хүн юм үзсэн юм шиг гардаг. Өөрөөр хэлбэл ам барьдаг зүйлээс татгалзая. Цэвэр концертын хөгжмийг мэдрүүлье гэсэн санааг л гаргах гээд байгаа юм. Зохион байгуулалтын хувьд ч тийм байх болно.
- Яагаад заавал "Сүлд" чуулгад орсон юм бэ? Дуурь бүжгийн эрдмийн театрт харъяалагдан тэнд дуулж болоогүй юм уу?
- Дуурь дуулдаг хүн бүр ДБЭТ-т дуулах албагүй. Намайг амьдралын эрээн бараантай хутгалдаад явахад “Сүлд” чуулга маань олж харсан юм. Өөрөөр хэлбэл Гаваасүрэн хурандаа намайг олж хараад манайд шалгуулаад үз гэсэн. Би шалгуулаад тэнцсэн. Намайг хүний зэрэгтэй болгосон цагдаа. Чи бид хоёрыг ярилцаж суух энэ цаг хугацаа хүртэл миний бүх зүйл Монголын цагдаагийн "Сүлд" чуулгатай нэвт холбоотой. Бүх зүйлд дэмжлэг туслалцаа болж байна. Аавын минь оронд аав, ээжийн минь оронд ээж болж явсан ийм л чуулга. Тийм ч учраас би Гаваасүрэн хурандаа хамт олондоо өртэй. Ямар нэгэн байдлаар өөр тийшээ уравъя, шаравъя гэсэн бодол алга. Дэлхийн тавцанд нэрээ дуурсгасан дуучин болохынг тулд хичээнэ. Гадагшаа дуулбал их ирээдүйтэй юм гэж гадны хүмүүс магтаж байгаа. Тэр магтаалыг нь зөвөөр хүлээж авч байна. Хэлний боловсролдоо анхаарч байгаа. Гадагшаа явж ганц хоёр газар дуулах хүсэл байна. Ер нь цэвэр урлагийн хүн гэж театр чуулгуудад харъяалагддаг хүнийг хэлнэ.
- Дуурийн дуулаач хүн өөрийгөө боловсруулна гэхээр юу хийх вэ?
- Ер нь дуучин хүн сэтгэлтэй байх ёстой юм шиг санагддаг. Тэр сэтгэлээс гарсан аялгуу нь хүнд хүрдэг. Хиймэл зүйл байхаар л юм худлаа болж эргэнэ. Тэгэхээр ямар ч дуучин өөрийн уран бүтээлдээ сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Хоёрдугаарт ямар нэгэн эд материал харж болохгүй. Өнөөдөр би энэ тоглолтыг нилээд өндөр өртгөөр босгож байгаа. Тоглолтын орлого 50 хувьтай болно. Гэхдээ тэр надад хамаагүй. Би зүгээр л энэ тоглолтоо хийгээд сэтгэлийн жаргал эдлэж байвал миний зорилго.
- Монголчуудын урлагийн боловсролыг дээшлүүлэхэд уран бүтээлчид яаж ажиллавал илүү үр дүнтэй юм бол?
- Хошин шог болон нийтийн дууны тоглолт их үзэж байна. Хүн амьдралтайгаа илүү ойр зүйл үздэг. Тийм түвшинтэй байна. Тэгэхээр үүнийг яаж дээшлүүлэх вэ гэхээр хүчиндэж авчирч сонгодог үзүүлэх биш. Монгол сонгодог болсон дуртай дуугаар нь татаад л байвал зүгээр юм шиг санагддаг.
- Сонгодог сонсохын давуу тал юу вэ?
- Сонгодог урлагт шимтээд эхэлвэл хувцсаа зөв өмсөнө. Хүнтэй зөв харьцаж эхэлнэ. Зүгээр л галзуурал шүү дээ. Дуурийн цаана тоглож байгаа хөгжмийн ширхэг болгоны хөг, нотоор жинхэнэ сэтгэлийн цэнгэл эдлэнэ. Өөрөөр хэлбэл хар тамхи юм. Тэр аригаа сонсч байж л кайп авдаг ш дээ.
- Дуулаад хангалттай мөнгө олж чаддаг уу?
- Би хангалттай мөнгө олдог гэж өөрийгөө хэлэхгүй. Би "Сүлд" чуулгаасаа 600 гаран мянган төгрөгний цалин авдаг. Энд тэнд дуулна. Заримдаа би талархаад дуулаад өгдөг. Заримдаа хүмүүс талархаад хэдэн төгрөг аваад өгдөг юм. Яг хэдэн төгрөгөөр дуулна гэсэн зүйл байхгүй. Гэхдээ юм болгон дээр очоод дуулаад байдаг юм биш. Ямар арга хэмжээн дээр дуулахаа сонгодог. Зүгээр нэг найран дээр очоод дуулах сонин биш. Одоо нэг машины лизингтэй явж байна. Машины лизингээ дуусгачихвал өрнөөс гарах байх. Цаашилбал байр орон гээд явах байлгүй дээ. Гэхдээ хамгийн чухал нь бүтээл. Одоо л юм хийхгүй бол хэзээ хийх юм. Бүтээлээ хийгээд явж байхад намайг хүмүүс хүрээлнэ гэж боддог.
- Энэ жил томоохон уралдаан тэмцээнд оролцоно гэсэн бодол байна уу?
- Хоёр жилийн дараа Чайковскийн уралдаан болно. Түүнд ач холбогдол өгч бэлдэж байгаа. Одоо бол тоглолтондоо л бэлдэж байна. Сая Германаас хүн ирээд миний бичлэгийг авч явлаа. Тэнд сонирхсон хүмүүс байна гэсэн. Тийшээ явж магадгүй.
- Глинкийн нэрэмжит уралдаанд орж байхад өөрийг чинь сайхан Монгол, том Монгол гэж үзэгчид орилж байсан гэсэн?
- Соёлтой үзэгчид тийм байдаг юм билээ. Би Монголын ард түмнийг тэнд аваачаад үзүүлчих юмсан гэж бодож байсан. Браво гэж орилоод л. Тайзны ард орчихсон байхад буцаж гаргаж ёслуулсан. Буцаж гарч ёслоод л надад үнэхээр кайптай байсан. Большой Монгол гэж орилоод л. Гэхдээ олон уралдаанд орохоосоо илүү чанартай цөөхөн уралдаанд оролцох нь чухал. Монголчуудын нэг зан байдаг Тэр юу гэхээр оролцсон уралдаан болгондоо түрүүлэхйиг хичээдэг. Бид хоёр сая байж болно. Гэвч бид хүчтэй. Намайг зун Тэрхийн Цагаан нууранд амраад явж байхад МУГТ Н.Түвшинбаяр олимпийн хошой медаль хүртэхэд би үнэхээр их баярласан. Би нууртайгаа ярьж уйлсан. Таны хүү ийм амжилт гаргасан байна гээд л нууртайгаа ярьж уйллаа. Тэр хавийн хүмүүсийг айргаар дайлаад л. Миний бахарал болсон маш олон хүн байна. Амартүвшин сая Испани луу явсан. Амраа бол миний бахархал. Магадгүй тэдний бахархал би яагаад болж болохгүй гэж. Дуучин хүн эвдэрэл байхгүй сэтгэлээ хайрлах хэрэгтэй. Дуучныг олон хүн эвдэх гэж оролдоно. Чи ёстой мундаг юм аа. Гайхалтай юм аа гээд л эхэлнэ шүү дээ. Түүнд нь биеэ тоож болохгүй.
- Таны үндэсний үзэлтэй хүн үү. Үндэсхэрэг үзэлтэй хүн үү?
- Би үндэсний үзэлтэй хүн. Би нутагтаа хайртай. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн. Нэг л ажил үйлс бүтэмжгүй бол нутгийнхаа Зоргол хайрханд хадаг барьж очоод “Хүү нь ирлээ” гэж хэлээд уйлдаг. Алтнаас илүү амьд байгалиа шүтдэг. Одоо С.Жавхлан ахын яриад байгаа зүйлийг би дэмждэг.
- Гэр бүлтэй болсон уу?
- Манай эхнэр урд сургууль төгссөн эмэгтэй бий. Одоохондоо хүүхэдгүй. Тэр маань одоо миний тоглолтын арын ажлыг амжуулаад гүйж л байгаа.
- Дуулахаас илүү юуг сайн хийж чаддаг вэ?
- Маш сайн машин барина шүү дээ.
- МУГЖ цолыг хэт эрт авчихлаа гэж бодож байсан уу?
- МУГЖ цолыг аваад гарч ирчихээд “Би юу хийсэндээ авчихваа” гэж айж байсан. Хамгийн анх гавьяат гэж зарлуулах надад үнэхээр хүнд байсан. Намайг хийж бүтээгээсэй гэж өгсөн байх гэж боддог. Урамшуулсан байх.

Т.Хулан
Сэтгэгдэл (8)