“Sweetemotion” хамтлагийн дуучин Сүндэрээг хамраа өндөрсгөсөн талаар фенүүд нь твиттер болон цахим хуудсаар бичиж байна. Тэд гоо сайхны мэс заслын талаар өөр өөрийн байр сууриа илэрхийлж “Олны танил хүмүүс гоо сайхны мэс засалд орж байгаа нь өсвөр насныханд буруу үйлгэр дууриалал үзүүлж, охидыг гоо сайхны мэс ажилбарт уруу татаж байна” хэмээн буруушаах нэгэн байхад, зарим нь “Залуу хүн өөртөө өөрчлөлт хийх нь зөв шүү дээ. Дэлхий нийт гоо сайхны хагалгааг хүлээн зөвшөөрсөн” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.
Харин дуучин бүсгүйгээс энэ талаар тодруулахад, “Яагаад хамраа өндөрсгөж болохгүй гэж. Харин ч энэ үйлдэлдээ би сэтгэл хангалуун байгаа. Ээжээсээ ч гэсэн урмын үгс харамгүй сонсох болсон шүү” хэмээн хариуллаа.
Ямартаа ч, “Sweetemotion”-ний охид 15 жилийн ойн тоглолтын бэлтгэл ажлын хажуугаар өөрсөддөө бага зэргийн засвар хийж байгаа бололтой.
Сэтгэгдэл (1)