Дуучин, яруу найрагч ZZ буюу Э.Золзаяа олон хит уран бүтээлийн эзэн. Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяагийн “Өнөөдөр ирсэн дурлал”, “Вива”, “Киви” хамтлагийн “Болдоггүй шүү”, “Hot Line”, “Гурван охин” хамтлагийн “Stupid boy”, “Дэлхийн ягаан зүрх”, “Bambino” зэргийн нэрлэж болно. Тэгвэл тэрбээр маргааш “Number 11” нэртэй бие даасан анхны тоглолтоо Монгол “Бөхийн өргөө”-нд үзэгчиддээ өргөн барих гэж байна. Дашрамд дуулгахад түүний төрсөн өдөр арваннэгдүгээр сарын 11-нд тохиодог аж. Тиймээс тоглолтоо “Number 11” гэж нэрлэсэн байна. Тоглолт улаан хивсний ёслолоор эхлэх гэнэ. Тоглолтод нь гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дуучин О.Анхбаяр, Б.Халиун, С.Бичүү, Соко, Амараа, Бобо, “Гурван охин”, “Киви”, “Гурван бүдүүн”, “Hot spot”, “Anemone”, “Crush bash” зэрэг хамтлаг, дуучин оролцох юм.
Д.Ундрах 24tsag.mn