Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
өнгөрсөн сард Лениний хөшөөг буулгах шийдвэр
гаргаж, түүний дагуу буулгасан билээ.
Энэхүү ёслолынхоо үеэр тэрбээр үг хэлэхдээ алдаа гаргачихаж. Тэрбээр “Хятадын Коммунист нам олон сая хүний амийг хядсан…” хэмээсэн юм. Гэтэл энэ үгэнд Хятадын Засгийн газрын нүд, чихэнд хүрч, бухимдлаа илэрхийлэхэд хүргэсэн байна.
Тийм ч учраас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун Гадаад хэргийн сайд Лу.Болдтой уулзахдаа Хятадын Засгийн газрын даалгавраар уулзах хүсэлт гаргасан тухайгаа тайлбарлаад “Хятадын коммунист нам ард түмэнтэйгээ хамт улс орноо дэлхийд тэргүүлэх хүчирхэг гүрэн болгож, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж ирсэн. Одоо үед танай улс байтугай барууны орнууд ч манай улсын талаар ийм юм ярихаа больсон цаг” хэмээгээд Э.Бат-Үүл даргын хэлсэн үгний талаар Монгол Улсын Засгийн газар, эрх баригч АН-ыг албан ёсоор байр сууриа илэрхийлэхийг шаарджээ.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг албан ёсоор уучлал гуйх ёстой хэмээсэн байна. Түүнчлэн сүүлийн 20-оод жил “Бүгд найрамдах Хятад ард улс нь Монгол Улсын болон Ардчилсан намын дотоод хэрэгт оролцож байгаагүй бөгөөд бүрэн эрх, тусгаар тогтнолд нь үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн” гэдэг сануулгыг ч өгсөн аж. Мөн тус улсын Гадаад хэргийн яам Бээжинд суугаа манай улсын Элчин сайдын яаманд энэ талаар албан шаардлага хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл (59)