Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачлагаар иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлуудыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхжүүлэх зорилготой “Ард түмэн Та-Хаан” хэрэглэгчдийн үндэсний форум болж байгаа. Энэ форум маргааш Төрийн ордонд үргэлжлэх бөгөөд аймаг, дүүргүүдээс багцлан ирсэн санал хүсэлтүүд дээр тулгуурлан цаашид авах арга хэмжээний талаар нэгдсэн дүгнэлтэд хүрч бодлого боловсруулагч нарт иргэдийн үгийг хүргэхээр төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд хэрэглэгчид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, олон нийтийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн төлөөлөгчид урилгаар оролцоно.